АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
124
Нүүр
ХЭМЖЭЭ
0.3
MB
ISBN-13
9789919515843

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Италийн зохиолч Алессандро Бариккогийн гол бүтээл болох 1996 онд хэвлэгдсэн Торго роман анх удаа монгол хэлээр орчуулагдан, уншигчдын хүртээл болж байна.

1861 онд Францын Лавильдье хэмээх жижиг хотод эхлэх үйл явдлын гол баатар бол 32 настай Эрве Жонкур хэмээх эр юм. Тэрээр худалдаачин агаад цор ганц төрлийн бараа арилжаалдаг нь туйлын үнэтэй атлаа тун ч эмзэг торгоны хүр хорхой ажээ. Хүр хорхойн авгалдайн шүлснээс торгоны түүхий эд гаргаж авна. Үндсэндээ энэ наймаа тун энгийн агаад ашигтай ч үүнийг эрхлэх хүн танил тал сайтай төдийгүй алс холын аян замд гарахаас айж бэрхшээдэггүй байх ёстой. Аян замд гарахын учир юун гэвэл тухайн үед Европт буй бүх хүр хорхой халдварт өвчинд нэрвэгдэж, романы үйл явдал эхлэх мөчид дэлхий даяар эрүүл хорхой нэг ч олдохгүй болсонд байлаа. Гэхдээ ганцхан газар буюу тухайн үед гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдмал оршиж асан Япон орныг эс тооцвол шүү дээ.


Үзүүлэлт

ISBN-139789919515843
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо124 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.264 MB

Зохиолчийн талаар

Италийн зохиолч, хөгжмийн шүүмжлэгч, кино болон жүжгийн зохиолч, телевизийн хөтлөгч Алессандро Барикко 1958 оны нэгдүгээр сарын 25-нд Турин хотноо мэндэлжээ. Тэрээр 13 роман, олон арван кино, жүжгийн зохиол, эсээний түүвэр бичиж, Италийн болон олон улсын цөөнгүй шагнал хүртжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй