Хайрлах урлаг



АНГИЛАЛ
Философийн сэдвүүд
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
158
Нүүр
ХЭМЖЭЭ
0.4
MB
ISBN-13
9789919516550

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хайр гэдэг хүний ухамсарлах ухамсартай хамт хүн төрөлхтний хамгийн чухал хоёр хөдөлгөх хүчийг илэрхийлдэг. Хайр хүнийг өөрчилж чадна, тэглээ гээд хүн огт өөр хүн болохгүй. Хүн ухамсартай болж чадвал ухамсраар бусдыг ч, нийгмийг ч өөрчлөх чадвартай. Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, бусдыг хайрдахын тулд хайрлах урлагт суралцах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Тэрээр хайрлах урлагийг тайлбарлаж үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан байна.

Дэлхийн 40 гаруй орны хэлнээ орчуулагдан гарсан энэхүү ном худалдаанд гарснаасаа хойш 60 гаруй жилийг ардаа үдэж байгаа хэдий ч одоог хүртэл уншигчдын дунд эрэлттэй хэвээр байна. Хайр ном нь гурван хэсэгтэй. Замбараагүй байдал хэмээх нэгдүгээр хэсэгт хүмүүсийн харилцаанд ямар ямар алдаа гардгийг авч үзнэ. Хариуцлага хүлээх гэсэн хоёрдугаар хэсэгт тухайн харилцааг орхиод явах уу эсвэл үлдэх үү гэдгийг авч хэлэлцэх ба хэрвээ та үлдэж, харилцаагаа сайжруулахыг үнэхээр хүсэж буй бол юуг бодолцож үзэх ёстой вэ гэдгийг үзнэ. Ажил хэрэг болгох гэсэн гуравдугаар хэсэгт та өөрөө ямар хань ижил болохыг хүсэж байгаа, танд юу саад болж байна, дурдал төлөв танд яаж туслах вэ гэдгийг үзнэ. Мөн зөрчил, зовлон шаналал нь таны амьдралд зайлшгүй тохиолдох зүйл бөгөөд ялгаатай байдалтайгаа эвлэрч амьдрах талаар үзэх болно. Эцэст нь та харилцаагаа илүү дотно болгож, бэхжүүлэх аргуудыг суралцана.


Үзүүлэлт

ISBN-139789919516550
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо158 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.387 MB

Зохиолчийн талаар

Психоаналитикч, Социалфилософич Эрих Фромм 1900 онд Германы Франкфурт ам Майн хотод төрсөн. Тэрээр социологийн мэргэжлээр 'доктор' зэрэг хүртсэн. 1930-1939 онуудад Эрих Фромм Франкфуртын алдарт 'Frankfurter Schule'-д багшилж, 1933 онд Дэлхийн II дайны улмаас Америк орон луу гарсан. Америкт тэр олон институтуудад 1950 он хүртэл лекц уншсан. 1950-1974 онд Мексикт амьдарч тэндээ лекцээ уншжээ. 1980 онд Эрих Фромм Швейцарь орны Локарна хотод нас барсан. Түүний нэрд гарсан номын нэр: 'Хайрлах урлаг'.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй