Монгол ба Кам: Монгол, Төвдөөр хийсэн гурван жилийн аялал (1899-1901)
Монгол ба Кам: Монгол, Төвдөөр хийсэн гурван жилийн аялал (1899-1901)
“Үл мартагдах багш минь, Төв Азийн байгалийн анхны судлаач Николай Михайлович Прежвальскийн дурсгалд аялалынхаа үр дүнг зориулж байна” П.К.Козлов Түүхэн үнэнийг танин мэдэх хамгийн баттай эх сурвалж бол алс нутагт хийсэн аялал, асар том нээлтүүдийг тодорхойлон бичсэн аян замын тэмдэглэлүүд байдаг. Алдарт аялагч, Төв Ази судлаач Петр Кузьмич Козловын 1899-1901 онуудад Монгол ба Камаар хийсэн энэхүү аяллын тэмдэглэл нь газарзүйн шинжлэх ухаанд оруулсан томоохон хувь нэмэр төдийгүй Төв Азийг танин мэдэх үйл хэрэгт өнөөг хүртэл ач холбогдлоо алдаагүй байсаар байна. Уг бүтээл нь дан ганц монголын тухай биш ч гэсэн XIX зууны төгсгөл XX зууны эхэн үеийн монголчуудын аж амьдрал, ахуй соёл, байгаль газарзүйн тухай сонирхол татахаар хангалттай их материал байгаа бөгөөд тухайн түүхэн цаг үеийн талаар сонирхон уншигч хэн бүхний мэдлэгт томоохон хөрөнгө оруулалт болох болно. Энэ ном бичигдээд 100 гаруй жилийг үдсэн хэдий ч үнэ цэн нь огтхон ч буурсангүй. Харин ч цаг хугацаа улирах тусам түүх, угсаатны зүй, газарзүй зэрэг олон салбар шинжлэх ухааны үнэт эх хэрэглэгдэхүүн болсоор байна.