Бүтцийн Антропологи
Бүтцийн Антропологи
“Бүтцийн антропологи” бүтээл гарсан даруйдаа өрнө дахины нийгмийн шинжлэх ухаанд дуулиан тарьж эхэллээ. Америк, Ази, далайн орнуудад олонтаа тааралддаг нийгмийн бүтцийн хэв маягийг дуаль (хоёрч) зохион байгуулалт хэмээн нэрлэдэг. Нийгмийн бүлэг тухайлбал овог, отог омог эсвэл суурин, суурьшил хоёр тал болон хуваагдах явдал нь энэ хэв маягийн онцлог юм. Ийм хуваагдал нь түүнийг тодорхойлдог. Эдгээр талын гишүүд нь хоорондоо нягт хоршиж нөхөрлөсөн ч бас далд дайсагнасан ч харилцаатай байдаг. Гэхдээ авир үйлдлийн энэ хоёр хэв маяг ерөнхийдөө нэгдмэл байдаг аж. Заримдаа хоёр талын зорилго нь гэрлэлтийн дүрэм тогтоох явдал болно. Өөрөөр хэлбэл, тийм тохиолдолд тэдгээрийг экзогами (харилцан эхнэр, нөхөр болох) талууд хэмээн нэрлэдэг. Бас заримдаа тэдгээр талын үүрэг нь шашин, улс төр, эдийн засаг, ёслол үйл эсвэл ердөө л спортын хүрээгээр, эсвэл эдгээр үйл ажиллагааны аль нэгээр хязгаарлагддаг. Нийгмийн бүтэцлэг байдлыг судалсан Лэви Строссын нөлөө антропологид өдгөө ч хэвээр байна. Мөн тэрээр “Намбиквара индиан нарын өрх бүлийн болон нийгмийн амьдрал”, “Ураг төрлийн энгийн бүтцүүд”, “Гунигт Тропик” (1955), “Бүтцийн антропологи” (1961), “Домог судлал” (4 боть, 1964-1971) зэрэг алдартай бүтээлүүд туурвисан билээ.