АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Тавдугаар сар 25
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
704
Нүүр
ХЭМЖЭЭ
1.0
MB
ISBN-13
9789919517366

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хүн төрөлхтний уран зохиолд түүх, адал явдлын сүлэлдээнийг сонирхолтойгоор урласан Францын бичгийн их хүмүүн А.Дюмагийн 'Шадар гурван цэрэг' тэргүүт гурамсан романы үргэлжлэл 'Бражелон бээл II' уншигч та бүхний гарт хүрч байна. Тэрээр тухайн үеийн хүмүүсийн бичиж үлдээсэн намтар дурсамж, сурвалжаас санаа аван XVII зууны Францын түүхийг дүрүүдээрээ дамжуулан үнэмшилтэй, чадварлаг гаргасныг судлаачид цохон тэмдэглэдэг билээ.


Үзүүлэлт

ISBN-139789919517366
Худалдаанд гарсан огноо2022-05-25
ФорматЦахим ном
Нүүрний тоо704 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ1 MB

Зохиолчийн талаар

Францын алдарт зохиолч Александр Дюма 1802 оны 7-р сарын 24-нд Францын хойд нутаг Вилле-Котред мэндэлжээ. Александр Дюмагийн өөрийнх нь амьдрал адал явдлын роман л гэсэн үг. Тэр маш авьяастай, хөдөлмөрч нэгэн байсан бөгөөд зохиолоо бичиж байх үедээ хэнийг ч анзаардаггүй байв. Чинээлэг сурвалжит гэр бүлд төрсөн тэр үеийнхнээсээ хавьгүй өндөр байж. Геркулес шиг хүчтэй, эцгийгээ дуурайсан буржгар өтгөн ширүүн үстэй хүүхэд байлаа. Эцэг Дюма нь өнгөт арьстан, генерал хүн байжээ. Ээж нь түүнийг уншиж бичиж сургасан агаад түүнийг хөдөлгөөнтэй, нэлээд саваагүй хүүхэд байсан гэдэг. Александр Дюма багадаа уран зохиолоос илүү театрт дуртай, мөн сайхан хоол хийдэг байжээ. Эцгээ нас барсны дараа тэрээр хар бор ажил хийж яваад, 18 настайдаа 'Гамлет'-ыг үзэж, Шекспир, театр хоёртой зэрэг танилцсан гэдэг. Энэ тухайгаа 'Би сохор байснаа хараа орлоо' хэмээн тэмдэглэлийн дэвтэртээ бичээд, уран зохиолын замд сэтгэл шулуудан оржээ. Ингээд Дюма нэлээд бүтээл туурвисан ч 1829 онд 'III Гэнрих ба түүний өргөө' жүжиг нь театрын тайзнаа тавигдаж, сая түүнд нэр алдар авчирсан юм. Улмаар 1840-өөд оноос роман бичиж эхлэн, 1844 онд алдарт 'Монте Кристо гүн', 'Шадар гурван цэрэг' хоёр нь хэвлэгдсэнээр Европ даяар түүний нэр алдар түгэх болов. Энэ үед тэрбээр ихээхэн баяжиж, Сен-Жерменд хувийн шилтгээн бариулан сууж, өдөрт 12-15 цагийг бичиж туурвихад зарцуулах болжээ. Дюма аж төрж байсан үеийнхээ гол гол үйл явдлын гүнд байж, 1830, 1848 оны хувьсгалд оролцож, зохиол бүтээлийнхээ сэдэв, санааг бодит амьдралаас олж авдаг байсан учраас түүний бүтээсэн баатрууд олон үеийн уншигчдын санаанд түүхэн бодит хүмүүс шиг мөнхөд үлддэг аж. Тэрбээр Шадар гурван цэрэг '1844', Хорин жилийн хойно '1845', Арван жилийн дараа '1847', Монте Кристо гүн '1845-1846', Валоисийн хайр дурлал: Марго гүнж '1845', Гүнгийн хатан Монсор '1846', Дөчин тав '1847', Хар алтанзул цэцэг '1850', Тэргүүн чоно '1857' зэрэг нийт 1200 шахам ном зохиолыг өөрийн нэрээр гаргасан юм. Гэвч эдгээрээс олсон хөрөнгө мөнгөө хуримтлуулж чадалгүй, голдуу ашиг муутай ажил хэрэгт зарцуулсаар эцэст нь өөрийн бахархал болсон 'Монте Кристо' шилтгээнээ хүртэл зарж, туйлын ядуу амьдарсаар нас баржээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй