Мастер, Маргарита хоёр

Шинэчилсэн хэвлэл


АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Тавдугаар сар 16
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
488
Нүүр
ISBN-13
9789919517748
ХЭМЖЭЭС
210 x 135 x 27 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Зохиолчийн өөрийнх нь дүр, алтер-эго гэж хэлж болохоор Мастер галзуугийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нь, зохиол бүтээлээ ч туурвиж чадахгүй, хайртай хүнээ харах эрхгүй байгаа нь, түүнчлэн чөтгөрийн тухай үнэнийг өгүүлсэн ч хэн ч итгэлгүй мөн л эмнэлэгт хүргэгдэх Бездомный (орон гэргүй) хэмээх нууц нэрээр зохиолоо туурвидаг Иван Николаевич Понырев, Мастерын зохиолыг хэвлүүлэх гэж аргаа барах Маргарита нараар тэрхүү хавчигдмал цаг үеийг илчлэн хэлсэн болов уу.
Гэсэн ч, тус роман дээрх “Гар бичмэл хэзээ ч шатдаггүй” хэмээх үг биеллээ олж, зохиолч 1931 онд романаа ахин бичиж эхэлсэн билээ. Хоёр дахь гар бичмэл 1936 онд бичигдэж дууссан ч зохиолч 1940 онд насан эцэс болтлоо зохиолоо хянан засварласаар байсан юм. Эхнэртээ бичсэн захидалдаа “Энэ бол миний сүүлчийн роман” гэж байснаас үзэхэд амьд ахуйдаа зохиолоо хэвлэгдэхийг үзэхгүй гэж мэдэж байсан гэмээр. Үнэхээр ч эл роман зохиолчийг нас барснаас 26 жилийн хойно буюу 1966 онд “Москва” сэтгүүлд хасаж танан, өөрчлөлт оруулсан хувилбараар, цуврал байдлаар хэвлэгдэн анх удаагаа уншигчдад хүрчээ.
Жил бүрийн хаврын тэргэл сарнаар зохиодог бүжигт цэнгүүнээ зохиохоор чөтгөр Москвад иржээ. Өөрийн дагалдагчдын хамтаар хотыг ёстой л нэг орвонгоор нь эргүүлэх шиг болно. МАССОЛИТ хэмээх Москвагийн утга зохиолын холбоодын нэгийн дарга Михаил Александрович Берлиозын толгой тасрахыг зөгнөн хэлж, Варьете театрын захирлын гэрт хүчээр буудаллаж, мөнгөөр бороо оруулж, өөрсдийг нь хуурамч гэж дуудсан нэгний толгойг нь таслаад буцаан залгаж, гадагш гармагц алга болчихдог гоёмсог чамин хувцас тарааж, цагдаа нартай буудалцах зэргээр эсэн бусын хэрэг өдүүлнэ.
Ажил руугаа барьж явцгаадаг хоосон чемодан, хоёрдугаар зэргийн шинэхэн байдал, худал хэлсээр байгаад нүд нь солийчихсон Лапшенникова, гахай болон хувирах Николай Иванович гэх мэт цаг үеэ шүүмжлэн элэглэсэн хошигнолоор эл зохиол дүүрэн.


Үзүүлэлт

ISBN-139789919517748
Худалдаанд гарсан огноо2022-05-16
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо488 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин600 гр
Хэмжээс210 x 135 x 27 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй