Долгорын Цэнджав Бүтээл туурвилын эмхэтгэл 3 боть

Main cover


АНГИЛАЛ
Утга зохиолын шүүмж, судлал
ХУДАЛДААНД
2024
Гуравдугаар сар 25
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
359
Нүүр
ISBN-13
9789919521257
ХЭМЖЭЭС
250 x 175 x 70 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

МУИС-ийн “Монгол судлалын хүрээлэн”-гээс эрхлэн хэвлүүлдэг “МУИС-ийн профессорын өв” цувралын энэ удаагийн дугаарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, С.Буяннэмэхийн шагналт утга зохиол судлаач доктор, профессор Долгорын Цэнджавын эрдмийн бүтээлийн чуулганыг “Утга зохиолын боловсрол”, “Утга зохиолын шинжлэл”, “Зохиолчийн урлан судлал” гурван ботиор өргөн толилуулж байна. МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, зөвлөх профессороор олон жил ажиллахдаа “Орчин үеийн Монголын уран зохиол”, шүүмж судлал, утга зохиолын туурвил зүй, сэтгүүл зүйгээр “Хэвлэл мэдээллийн менежмент”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” “Редакторлах арга”, “Илтгэх урлаг” зэрэг хичээлээр лекц уншихын зэрэгцээ сургуулийнхаа Утга зохиолын дугуйлангийн зөвлөх багшаар ажиллаж, утга зохиол сонирхогч залуу авьяастнуудыг төрүүлэхэд бүтээлч хувь нэмрээ оруулсан сурган хүмүүжүүлэгч юм. Тэр бээр Монголын шинэ үеийн уран зохиолын нэртэй төлөөлөл болж, ялангуяа роман, тууж, өгүүллэг зэрэг хүүрнэл зохиолын төрөлд өөрчлөлт шинэчлэл хийсэн хэмээн судлаач, шүүмжлэгчид зүй ёсоор үнэлжээ. Долгорын Цэнджав судалгаа, эрдэм шинжилгээний олон өгүүлэл, утга зохиолын шүүмжийн ном гаргасны дотор “Нүүдэлчний реализм” буюу “Монгол реализм” гэдэг онолын ч гэж болох нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил, өвөрмөц сэтгэлгээ, уламжлал шинэчлэл, оюун санааны хувирал өөрчлөлтийг уран зохиолд шинээр нээж үзүүлэх хөх үндэстний сэтгэлгээг шинэ төвшинд гаргах арга замыг гаргажээ. Энэ бол онол сэтгэлгээний бүтээлч хандлага мөн.


Үзүүлэлт

ISBN-139789919521257
Худалдаанд гарсан огноо2024-03-25
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо359 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин2000 гр
Хэмжээс250 x 175 x 70 мм

Зохиолчийн талаар

Монголын уран зохиолын академийн Ерөнхийлөгч, МЗЭ-ийн болон Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын нэрэмжит шагналт зохиолч, доктор, профессор Долгорын Цэнджав 1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт төржээ. 1978 онд Улсын багшийн дээд сургууль, 1991 онд Москва хотноо ОХУ-ын Нийгэм-улс төрийн дээд сургуулийг тус тус төгссөн. 1975 оноос уран бүтээлээ эхэлж 'Дэгдээхэй', 'Уран дүрийн ертөнцөд', 'Тэнгэрт хальсан тоос', 'Чонын алтан шагай', 'Хул салхи' зэрэг тууж, роман өгүүллэг, яруу найраг, шүүмжийн номоо хэвлүүлжээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй