Парисын дарь эхийн сүмийн бөгтөр
Францын зохиолч Виктор Хюго 1831 онд хүнийг гаднах төрх байдлаар нь ялгаж гадуурхахгүй байхыг уриалж уг бүтээлээ туурвисан гэдэг. Зохиолч бээр мөн Парисын дарь эхийн сүмийн гайхалтай хийц урыг хүмүүст зохиолоороо дамжуулан хүргэхийг зорьжээ. Квазимодо, Эсмеральда хоёрын түүхийг өгүүлэх эл бүтээлийг багачууддаа зориулж хялбаршуулав.