Зүүд
Зүүдний учир холбогдлыг үнэлсэн гурван төрлийн үзэл хандлага нэлээд дэлгэрчээ. Эдгээр давтагдмал санааны нэг урсгал нь зүүдийг хэт дөвийлгөн бодсон хуучны үзэл хэдий ч зарим философичийн зохиолд тусгалаа олсон нь бий. Тэд зүүдний ертөнцийг оюуны жигтэй сэтгэхүйгээс үүдэлтэй гэж үзээд, бүр дээдийн хүчинд ойртон очих төлөв хэмээн хийсвэрлэн тунхаглажээ.