Эсрэг 1
Тэнгэрийн улаач, Тэнгэр зайран, Тэнгэрийн ташуур, Тэнгэрийн зарлиг хэмээн цуврал тууж болон Нулимс дуусаагүй цаг, Амьдрал үргэлжилнэ, Эр хүн уйлах эрхтэй гэх гурван боть роман маань уншигчдын сонирхолыг татаж, үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээдэг зохиол болжээ. Уншигчдынхаа хүсэлтээр эдгээр зохиолуудын үргэлжлэлийг энэхүү "Эсрэг" хэмээх зохиолдоо нэгтгэсэн бөгөөд хүн болгоны хайртай дүр болох тэнгэрийн улаач Ганаагийнхаа адал явдлыг энд төгсгөж, хар дархад овгийн хуулар бөө Дамирангаар цоо шинэ адал явдалт цувралыг эхлүүлж байна. Гэхдээ өмнөх зохиолуудын баатрууд маань хэзээ нэгэн цагт, хаа нэгэн газар, ямар нэгэн хувь тавилангаар дахин гарч ирэхийг үгүйсгэхгүй. Учир нь гайхамшиг өдөр бүр тохиолддог шүү дээ.