Хорвоо чамайг араараа тавилаа ч ...
“Хорвоо чамайг араараа тавилаа ч...” амьдрал үргэлж гайхамшиг байх болно. Сайн шүлэг найргийг зөвхөн яруу найрагчид ч бичдэггүй аж. Дорнийн соёлт ертөнц, ялангуяа Хятадын уламжлалаар шүлэг бичих нь язгууртнууд, эрхэм дээдсийн чухал нэгэн хобби байсныг Мао Зэдуны шүлгээр жишээлж болно. Харин Карл Маркс, Иосиф Сталины шүлгүүдээр харахад энэ уламжлал Дорно дахинаар хязгаарлагдахгүйг харна. Жирийн ерөөлч, ардын билигтнээс эхлээд соён гэгээрүүлэгч, хүчирхэг жолоодогч, дарангуйлан захирагчид хүртэл шүлгийн урлагаар билиг оюунаа тэнсэж байжээ. Бурхан багш хийгээд Буддын шашны олон гэгээн мэргэдийн сургааль ч шүлэглэсэн хэлбэртэй. “Хорвоо чамайг араараа тавилаа ч...” түүврээс Нобелийн шагналт В.Шимборскагийн нэрд гарсан зарим бүтээл, түүнчлэн А.Пушкин, Анна Ахматовагийн алдартай шүлгүүд Англи, Өрнө дахины янз бүрийн алдартнуудын шад, бадгийг уншин сэтгэлийн таашаал эдлээрэй. Танин мэдэх, сонирхон таашаах утгаар нь Бурхан багшаас эхлээд Нагаржуна, Же Зонховын сургаалын шад, Марксын найргийн хэсэг, шүлгийн бадгаас Мао даргын богино мөртүүд бас багтсан ер бусын сонин түүвэр болов. Номын уншсны дараа яруу найрагч гэж хэн бэ, яруу найраг гэж юу вэ хэмээх асуултыг өөртөө тавиад үзээрэй. Шүлгүүдийг Б.Цэнддоо монголчилсон болно.