Есдүгээр сар ба энэ зам
Яруу найрагч М.Уянсүхийн энэ түүвэр нь намраас үүдсэн гуниг, ганцаардлаар дамжуулан ертөнцийн жам, хүний сэтгэлийн оршихуйг эргэцүүлсэн шүлгүүдээс бүрдсэн бөгөөд залуусын дунд эрэлттэй тул 2014 онд цөөн тоогоор хэвлэгдсэн уг түүврийг ЧИМЭЭ хэвлэлийн газар дахин хэвлэжээ.
Ганцаардлаар зам хийж, үнэний эрэлд бэдэрсэн шүлгүүдээс нь үе үеийн мэргэдийн дэвшүүлсэн мөнхийн санааг зохиогч өөрийнхөөрөө тайлахаар эрмэлзсэнийг мэдэрч болно. Ер нь М. Уянсүхийн шүлэг, хүүрнэл аль нь ч мөнх бусын эргэцүүлэл дүүрэн байдаг онцлогтой. Мөн тэр нь тайлшгүй нууцыг тэмтэрч, хүршгүй алсад тэмүүлж байдаг.