АНГИЛАЛ
Утга зохиолын шүүмж, судлал
ХУДАЛДААНД
2024
Гуравдугаар сар 14
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
330
Нүүр
ISBN-13
9789919904739
ХЭМЖЭЭС
210 x 150 x 15 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Театрын нэрт зүтгэлтэн, монголын анхны мэргэжлийн урлаг судлаач Самданы Дашдондогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж манай утга зохиол судлал шинжлэлийн цувралын 50 дахь дугаар уншигч танаа очиж байна. С.Дашдондог урлагтай амьдралаа хагас зуун жил холбосонтой давхцаж буй нь санаандгүй мэт ч бэлгэшээлтэй санагдана. "Хөшөө тийш очих Хүний мөр балрахгүй" гэсэн Пушкиний шүлгийн алдарт мөр бий. Уг нь Пушкинээс өмнө Европын Эртний яруу найрагчид энэ метафорыг бичиж байсан тухай судалгааны өгүүлэл уншиж байсан санагдана. Уран бүтээлч хүний хувьд хөшөө гэдэг нь тухайн хүний бүтээл туурвил бөлгөө. Энэхүү өмнөтгөлийг бэлдэхэд хамгийн түрүүнд санаанд орсон зүйл энэ байлаа. Урлаг судлаач, театрын шинжлэлтэн С.Дашдондог (1923-1996 он) Монголын театр, дуурь, бүжгэн жүжгийн 200 гаруй түүх, онол, арга зүй, шүүмж, өгүүлэл, жүжигчний хэрэг бичжээ. Дал, наяад оны сонин сэтгүүлийн хуудаснаа энэ бүхэн нь нийтлэгдсэн нь найруулагч, жүжигчдэд төдийгүй уншигч олныг соён гэгээрүүлэх үйлс мөн байв. Энэ бүхэн нь театр, дуурь, балетын он дарааллын бичиг, лавлах гэж хэлж бүрнээ болно. Үүнээс гадна судалгаа, шинжилгээний "Өрнөдийн эрэлхэг зоригийн ба эмгэнэлт жүжгийн сонгодог зохиолууд монголд тавигдсан тухай" (1961), "Тайзны урлагийн шинэчлэл" (1969), "Театрын урлагийн зарим зүтгэлтэн" (1971), "Өрнөдийн театрын хураангуй түүх" (1983), "Социалист орнуудын театрын лавлах" (1987), "Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл" (1993. Л.Эрдэнэбулгантай хамтарч), "Тэнгэрлэг жүжигчин Цагааны Цэгмид" (1995), "Жаран жилийн шастир" (1996.1 II боть) зэрэг ном нь мэргэжлийнхний ширээний номууд болжээ. С.Дашдондогийн энэ номыг эмхэтгэж байхад түүний архив дахь олон хавтас, баримт, гэрэл зургийн цуглуулгыг харж ямар нягт нямбай судлаач байсан нь тод харагдаж байлаа. Бүр оюутан ахуйдаа оросын театруудад үзсэн жүжиг, дуурь, балетын танилцуулга, сэтгэгдэл тэмдэглэлээ бичсэн бор дэвтрийг үзээд сурч мэдэхийн төлөө ямар уйгагүй зүтгэж чин сэтгэлээсээ хандаж байсныг олж харсан юм.

Оюутан ахуйдаа Оросын Эрдмийн Их Театр, Эрдмийн Бага театр, Вахтанговын, Маяковскийн, Моссовет, Москвагийн уран сайхны театр. Ермоловын, Пушкины, Хүүхдийн театр гээд бүхий л нэр хүндтэй олон театрт Шекспирийн "Гамлет", "Макбет", ""Лир ван", Софокл "Эдип хаан" жүжгийг найруулагчдын олон янз бүрийн хувилбарыг үзэж сэтгэгдлээ бичсэн байх юм. Энэ үнэхээрийн том хичээл сурлага шүү. Бид янз бүрийн хугацаанд бичсэн С.Дашдондогийн бичвэрүүдийг "Гадаадын жүжиг манай тайзнаа", "Үндэсний жүжгүүд", "Жүжигчний ур чадвар", "Дуурь болон балетын тухай" гэсэн дөрвөн бүлэг болгон эмхэтгэсэн. Энэ бүхний цаана нийтлэгдээгүй бичвэр, баримтат кино зэрэг олон бүтээл байгааг дашрамд хэлэх нь зүйтэй. Та бүхнийг түүний урлагийн ариун сүмд тухлан морилохын учир ийм


Үзүүлэлт

ISBN-139789919904739
Худалдаанд гарсан огноо2024-03-14
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо330 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин360 гр
Хэмжээс210 x 150 x 15 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй