Tier 1 Vocabulary to Master: English Powered Series Давхар хэлтэй хэвлэл
Заавал эзэмших ёстой 1000 үг гэж юу вэ?
Англи хэлний үгийн баялгаа нэмэгдүүлмээр байсан ч хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байна уу? Англи хэл сурч эхэлсэн цагаасаа л үг цээжилсэн ч англиар сонсоод ойлгох, унших, ярих, бичихэд бэрхшээлтэй тулгарсаар л байна уу?
Хэрэв тийм бол, энэ байдлаасаа ангижиръя гэвэл харилцан яриа, эх, ном зохиолд хамгийн их давтагддаг үгсийг заавал мэддэг байх хэрэгтэй.
Англи хэл заах арга болон үгийн сангийн судалгаа хийдэг судлаачид, англи хэлийг анхлан суралцагч нь өдөр тутамд хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1000 гаруй үг мэддэг байхад харилцан ярианы 70 орчим хувийг ойлгоно гэж үзсэн байна.