Нууц даалгавар Урианхай руу хийсэн аялал
Оросын зохиолч, археологич С.Р.Минцлов Оросын Шилжүүлэн Суурьшуулах Газрын захиргааны нууц томилолтоор Урианхайн хязгаарын нутаг орныг нягтлан ажиглах, судлах даалгавартайгаар 1914 оны 4-р сараас намар хүртэл Тагна Урианхайн нутагт аялсан тухайгаа бичиж 1915 онд хэвлүүлснийг орчуулан хэвлүүлсэн. Хаант Оросоос Урианхайн хязгаарыг өөртөө нэгтгэх бодлого, арга мэх, XIX зууны сүүлч үеэс Урианхайн нутагт суурьшиж ирсэн оросуудын байр байдал, нутгийн уугуул иргэд-урианхайчуудыг хэрхэн ойлгодог гэх зэрэг олон асуудлыг нэхэн судлах боломж олгохуйц замын тэмдэглэл, дуртгалын бүтээл билээ.