Сэтгүүл зүйн судалгааны бүтээлүүд-15
Өнгөрсөн зууны жараад оноос эхэлсэн сэтгүүл зүйн сургалт судалгааны бүтээл гол төлөв өнгөрсөн үеийн практик үйл ажиллагааг нэгтгэн дүгнэсэн шинжтэй байлаа. Гэтэл доктор М.Зулькафилийн онолын бүтээлүүд нь сэтгүүл зүйд хамгийн ээдрээтэй үе болох ерээд оны үед гарсан өөрчлөлт шинэчлэлд түүх-онол, практикийн судалгаа хийж сонирхолтой, шинэ сэргэг дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагын талаар үнэтэй санал дэвшүүлснээрээ онцлогтой юм.