Нүүдэл Суудал
Их нүүдэл
Түүх намтрын маань хуудас болгонд
Нүүх суухын түмэн мөр үлдсэн юм
Наран жинст хорвоод буман шав орхиж
Навчин залаат замлинг ханын шийрээр тамгалж
Хангал морьтой өвөг дээдэс маань
Хагас орчлонг тулгын чулуугаар тэмдэглэжээ
Өвөө эмээгийн голомтын утааг залгахдаа
Өнөө бид нар нүүдлийн өөр замд орж
Эв хамтын нарлаг нутгийг чиглээд
Эвсэг гэрийн их нүүдлийг хийж явнам
Монгол Улсын хөдөлмөрийн баатар,
Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт,
доктор, XX зууны манлай сэтгүүлч
Лодонгийн Түдэв