Чулуутай танилцсан минь
Анхлан уншиж сурч буй хүүхдүүдэд тохиромжтой, танин мэдэхүйн ач холбогдолтой, монгол ахуйгаа танин мэдэх, улмаар байгаль дэлхийгээ хайрлах сэдэл төрүүлэх, монгол комик цувралын 1-р дэвтэр.
Зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, эрдэмтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв агсны "Хорвоотой танилцсан түүх" ном нь хорвоо дэлхийтэй танилцах аян зам адал явдлаар дүүрэн, танин мэдэхгүйн хүсэл тэмүүлэлд хязгаар үгүй гэдгийг бага насны хүүхдүүдэд ойлгуулах, танин мэдүүлэх өндөр ач холбогдолтой бүтээл. Уг ном нь дэлхийн 10 орны хэлээр орчуулагдсанаараа онцлог. Монгол бүтээлээс өөр ямар ч бүтээл ийн олон хэлээр орчуулагдан гарч байгаагүй билээ. 2010 онд “Дэлхийн хүүхдийн шилдэг номоор” шалгарсан бөгөөд БСШУЯ-аас гаргасан бага ангийн сурагчдын заавал унших номын жагсаалтад багтдаг, хүүхэд бүрийн унших ёстой ном юм.