Балар цагийн баяр ёслол ба домог зүй (47)

Main cover


АНГИЛАЛ
Утга зохиолын шүүмж, судлал
ХУДАЛДААНД
2024
Гуравдугаар сар 14
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
260
Нүүр
ISBN-13
9789919993672
ХЭМЖЭЭС
215 x 150 x 15 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Элэр балрын хүмүүсийг таньж мэднэ гэдэг огт очиж үзээгүй газраар аялж байгаатай адил"" гэж шинэ үеийн философийн эцэг гэж хэлэгддэг Рене Декарт өнөөдрийн биднээс бараг дөрвөн зууны өмнө бичсэн юм. Уншигч таны өмнө дэлгэж буй энэ ном тийм аялалын эхлэл гэж хэлж болно. Энэ аялал сонирхолтой, адал явдлаар дүүрэн, бас хачирхалтай, тэхдээ эрдэм шинжилгээний ном. Элэр балрын баяр ёслол, домог зүйн учир начрыг олох гэж дэлхийн нэртэй, цуутай, тулхтай эрдэмтдийн олон хэлээр бичигдсэн 536 судалгаа шинжилгээний бүтээлийг судлан шинжилж, гэрч татаж, "Балар цагийн баяр ёслол ба домог зүй" бүтээлээ туурвижээ. Ер нь баяр ёслол гэж юу вэ? Юуны учир анх үүсэв ээ? Яагаад одоо ч гэсэн бидний дунд оршин тогтносоор байна вэ?

Та ч гэсэн сонирхож байгаа биз дээ. Энэ номыг анх уншаад бүрээ бөмбөрөө нижигнүүлэн жагсаж явснаа (1960- аад пионер) төгсөлтийн баяр хэмээн хөгжилдөн дарвиж явснаа (1970-аад он) өөрийн эрхгүй дурсан санаж билээ. Балар эртний баяр ёслол нийт олны мөн эрэгтэй эмэгтэй ялгаагүй тэгш эрхтэй оролцдог байсан нь эдүгээ ч бидний үед уламжлагдан иржээ. Харин цагийн эрхээр гээгдэн хоцорсон бүхэн хүний оюун сэтгэлгээ, ёс суртахууны хөгжил дэвшлийн гэрч болон үлджээ. Хүн төрөлхтний өнөөдрийн оюун сэтгэлгээний төвшингээр балар эртний болон домгийн сэтгэлгээг "басамжлан" бодвоос дэндүү балчирдсан хэрэг болохыг . Дурдатгах нь илүүц бус гэж хэлмээр санагдана. Бидний хүсэлтийг ямагт эергээр хүлээн авч, энэ академик бичлэгтэй судлал шинжлэлийн номыг өөрийн их ажлын хажуугаар орчуулж буй хүсэл зорилго нэгт Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, философич Ж.Отгонбаяртаа баярт номыг таширдуулан баярт үг хэлье. (Тэр Бээр юун сүртэй юм гэж зэмлэж мэдэх л хүн шүү) Сая харсан чинь орчуулагчийн маань нэрд ч гэсэн баяр гэсэн үг байна шүү. Манай "Утга зохиол судлал шинжлэл"" цувралаар ""Миф", "Орчлон ертөнцийн үүсэл", "Хоёр мөрний улсуудын домог", "Японы домог үлгэрүүд", "Энэтхэгийн домог" гээд дарааллаа хүлээсэн номын цуваа жагсан буйг "Баяр ёслолтойгоор"" дуулгая


Үзүүлэлт

ISBN-139789919993672
Худалдаанд гарсан огноо2024-03-14
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо260 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин290 гр
Хэмжээс215 x 150 x 15 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй