Өрнийн Канон буюу эрин цагийг эзэгнэгч ном зохиол, дэг сургуулиуд Демократын эрин (52)

Main cover


АНГИЛАЛ
Утга зохиолын шүүмж, судлал
ХУДАЛДААНД
2024
Гуравдугаар сар 14
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
202
Нүүр
ISBN-13
9789919993696
ХЭМЖЭЭС
210 x 145 x 10 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Америкийн уран зохиолын нэрт шүүмжлэгч, утга зохиол судлаач, Йелийн их сургуулийн профессор Хэролд Блүмийн (1930-2019) ""Өрнийн канон"" (1994) ном АНУ-д төдийгүй, хоёр мянганы зааг дахь дэлхийн уран зохиолын шүүмж судлалд хамгийн их анхаарал татаж, шуугиан дэгдээсэн бүтээлийн нэг. Учир нь судалгааныхаа гучаад жилийг зарцуулсан энэхүү бүтээлээрээ зохиогч дэлхийн үгийн урлагт сэтгэлгээний охь болсон хорин зургаан зохиолчийн хосгүй гайхамшигт уран сайхны ертөнц, тэдгээрийн дахин давтагдашгүй шинжийг сод бүтээлүүдэд нь тулгуурлан нотлон харуулснаараа сонгодог Өрнийн каноныг үнэгүйдүүлэх буюу задлах тийш хэлбийлгэж байсан хүн төрөлхтний оюуны соёлд ихээхэн уршигтай үйл явц, энэ хүрээнд он удаан жил үргэлжилсэн маргаанд цэг тавьсан юм.

Блумийн философи сэтгэлгээний онцлог, судалгааны итгэл үнэмшил нь объектдоо хандах хандлага, интер-претаци хийх арга зүй, бясалгалын хэв маягаараа тууштай бөгөөд хүчирхэг тул хялбар няцаагдахгүй. Тухайлбал, түүний үзэж байгаагаар гоо зүйн үнэт зүйл гэдэг нь ихээхэн харьцангуй ойлголт бөгөөд түүнийг ""ойлгож хүртэх цорын ганц хэрэгсэл хийгээд гол шалгуур бол хувь хүн"". Гагцхүү хувь хүн тээж, хувь хүний таашаалд оршихуйн утга хэлбэрээ олдог тэрхүү үнэт зүйл халдашгүй дархлагдсан байх ёстой. Гоо зүйн үнэт зүйл нь зохиолын амьдрах чадварыг тодорхойлох амин чухал үзүүлэлт, хувь хүний дотоод ертөнцтэй уялдаатай тул тухайн хүний мэдрэхүй, хүртэхүйн түвшин шууд хүлээж авах боломжгүй тохиолдолд түүнийг итгүүлэн сэнхрүүлэх асуудал байх боломжгүй гэж үздэг. Шүүмжлэлийн арга зүйн хувьд мөн ялгаагүй, хамгийн чухал өгөгдөл нь "тухайн хүний бие хүн"

Блүм энэхүү бүтээлдээ нотлон харуулж байгаагаарКаноныг бүрдүүлэгч өрнийн агуу зохиолчид оюун санааны үнэт зүйлийн бэлэн тогтолцоог (шашин, үзэл суртал, ёс суртахууны гэх мэт) бүтээлээрээ нотлох гэж мэрийдэггүй, харин ч ээлжгүй няцаадаг. Үүгээрээ тэд бодол санаа нэгтнээ ямар нэгэн авралын үзэл суртал руу төвлөрүүлэхийг эрмэлздэггүй, байгалийн жам ёсоо дагаж эрсдэл үүрдэг. Ийм учраас үзэл суртал юм уу, ямар нэгэн үнэт зүйлийн хэвшмэл тогтолцоонд дулдуйдсан уншлага уран зохиолыг доош оруулдаг гэж тэр үздэг. Учир нь түүнийхээр аливаа үзэл суртал хийгээд шашин хүний нийгмийг харалган болгох нигууртай. Тийнхүү Блүмийн үзлээр уран зохиолын оршихуйн мөн чанар нь ямар нэгэн ашиг олох юм уу, нийгмийг дэвшилд хөтлөх, эсвэл эх оронч үзэл, ардчилал, ёс суртахууны хэм хэмжээ тогтоохын тухайтад огт биш. Тэр болбоос уран зохиолын дур, яруу дүрслэл, хэлний метафорчлал, уран сайхны содон сэдэл санаа эцэс төгсгөлгүй өрсөлдөх талбар ажээ. Өрнийн соёлын сэтгэлгээний онцлогийн тухайд уран бүтээлчийн өөрийн хөгжил, дотоод ертөнцийг илэрхийлэх чухал үзүүлэлт нь дотогш яргах (introspection), өөрийгөө анирдах (reflection), егөөдөл (irony), амбивалент буюу хоёрдмол шинж (ambivalence) гэж Х.Блум үздэг. Иймд эхийн шинжлэл хийгээд үнэлгээний асуудалд хандахдаа нэн түрүүн эдгээр ухагдахуунд тулгуурлан дүгнэлтээ гаргадаг нь судлаачийн арга зүйн давуу тал юм.

Айлдварлан сурталдах уран зохиол болон утга зохиол судлалын урсгал чиглэлүүдээс Блүм «Рессентиментийн дэг сургуулийнхан», тухайлбал феминистүүд, марксистууд, лаканчууд, «шинэ түүхэн зүйчид», деконструктивистүүдийг (""эргээс чулуу шидэлцэх хархны сүрэг"" гэж тэдгээрийг нэрлэсэн) үгийн урлагийн гоо зүйн эрхэм чанарт хамгийн халгаатайд тооцож, каноныг үнэгүйдүүлэх, уран зохиолын гоо зүйн үнэт чанарыг эрэмдэглэх чиглэлээр тэдний тарьж буй балгийг бүтээлийнхээ туршид эгдүүцэн бичжээ.


Үзүүлэлт

ISBN-139789919993696
Худалдаанд гарсан огноо2024-03-14
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо202 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин220 гр
Хэмжээс210 x 145 x 10 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй