Бэгзийн Явуухулан -2 боть
XX зууны Монголын манлай яруу найрагч Б.Явуухулангийн бүрэн зохиолыг 5 ботиор эмхэтгэн гаргаж байна. Хоёрдугаар ботид 1960-1962 онд бичсэн төрөл бүрийн зохиолуудыг он дарааллын дагуу эмхэтгэжээ. Яруу найрагчийн амьдрал уран бүтээлд холбогдох товч өгүүлэл болон зохиол тус бүрд хамаарах тайлбарыг хавсаргалаа. Уран зохиол судлагч, Явуухулангийн амьдрал уран бүтээлийг судлагч, эрдэм шинжилгээний ажилтан нар болон өргөн олон уншигчдад зориулав.