Хөх судар 1-3 боть /хайрцагтай/
"1,2,3 боть Хөх Монголын мандан бадарсан түүх хийгээд Богд Чингис өвгийнхөө үлтгэшгүй буян эрдмийг түмэн үест дуурьсган хоцоргохын төлөөнөө, ""Монгол тоотон бүгдээр уг үндэс ба язгуур удмаа мэдтүгэй!"" хэмээн ""бие хэл сэтгэлийг гүнээ чилээн"" байж, эзэн Богд Чингисийн 28 дугаар үеийн үр, их бичгийн хүн Ванчинбалын Инжаннаши бээр ""ИХ ЮАНЬ УЛСЫН МАНДСАН ТӨРИЙН ХӨХ СУДАР"" хэмээх эл нэгэн шалгарсан бүтээлийг хойчис биднээ үлдээжээ. Их сударч ""Хөх судар""-таа 1162 онд Тэмүжин эсниснээс эхлэн 1228 онд Өгөөдэй хаан их ор сууснаас хойш 1236 он хүртэлх Монголын түүхт хэрэг явдлыг тод томруун, урин яраа дүрслэн өгүүлсэн байдаг. Тэр бээр ""Дэлхий дахины ямарваа үйлс зүтгэхээс бүтмүй. Алжуугаас бүрлэмүй"" хэмээн сургамжлан байж, өөрийн үндэстнээ хэмээх халуун элгэмсүү ""сэтгэлийн цусаар бөөлжиж"" биеийн зүтгүүрийг үл хайхран, нөр их хүч зүтгэлээ шингээсэн эл бүтээлийг сонирхон уншаад зогсохгүй ухаж ухааран, сургамж шүүмжийг нь өнөө цаг үедээ нүүлгэн эргэцүүлбээс зохилтой билээ. Сонгодог монгол бичгийн хэлний амин судлыг барин их зохиолч өөрийн өвөрмөц тансаг найруулгаар бичсэн энэ гайхамшигт бүтээлийг одоогийн уншигч олонхын үзэхэд дөхөм үсгээр хөрвүүлэн буулгалаа.