Иргэний эрх зүйн бодлогын хураамж (0)
Энэ номонд агуулгын хувьд гэрээний эрх зүйн ерөнхий агуулга бүхий хэд хэдэн гэрээний төрлийг хамарсан бөгөөд үүнээс гадна хуулиас үүдэх үүргийн (гэм хорын эрх зүй, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх болон үндэслэлгүй хөрөнгөжих) эрх зүйд холбогдох нилээд хэдэн жишээг агуулсан болно. Бодлогын түвшнийг авч үзвэл дийлэнх нь иргэний эрх зүйн хэрэглээний хичээлд зориулагдсан ба гэрээний эрх зүйн цөөн хэдэн тохиолдол, мөн II хэсэг бүхэлдээ анхан шатны суралцагсдад зориулагдсан. Ингээд нийт 45 тохиолдол, бодолтын хамт, мөн ерөнхий ойлголт бүхий 8 бүдүүвчийг хүргэж байна.