Дэлхийн дулаарал, цөлийн дуудлага

Main cover


АНГИЛАЛ
Байгаль орчин, экологи
ХУДАЛДААНД
2008
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
69
Нүүр
ISBN-13
9789992956267
ХЭМЖЭЭС
245 x 172 x 5 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү нэг сэдэвт бүтээлд дэлхийн дулаарлаас шалтгаалах монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн экосистемд үзүүлэх нөлөөллийн механизм, хэлбэр, хамрах хүрээг сүүлийн үеийн судалгаанд тулгуурлан 6 үндсэн ангид хувааж үзсэн байна. Үүнд хамгийн гол нь орчин үеийн дулаарал, хуурайшил гол үүрэгтэй байна гэсэн дүгнэлт хийжээ. Энэ үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалах байгалийн бүсийн өөрчлөлтийг тооцохдоо температурын нөлөөллийн функц, ууршилын нөлөөллийн фактор гэсэн 2 гол хувьсах хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх экосистемийн доторх идэш тэжээлийн гинжин холбооны анхдагч болох ургамлын байдлыг илэрхийлэх индексийн томьёог гаргаж авсан байна. Энэхүү ургамлын байдлыг илэрхийлэх индексийн томьёог термодинамик фазын хувиралын тэгштгэлтэй аналоги хэлбэрт шилжүүлж, ой, хээр, цөлийн бүсийг экосистемийн фазын төлөвүүд гэж үзэн эдгээрийг фазын хувиралын аналоги тэгштгэлээр илэрхийлэх оролдлого хийсэн нь онолын хувьд шинэлэг, экосистемийн хувьсал, өөрчлөлтөнд шугаман бус динамикийн үүднээс дүгнэлт өгөх боломжийг бий болгожээ.

Үзүүлэлт

ISBN-139789992956267
Худалдаанд гарсан огноо2008-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо69 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин165 гр
Хэмжээс245 x 172 x 5 мм

Зохиолчийн талаар

Завхан аймгийн Завханмандал сумын нутагт Хүнгүйн голын 'Тасархай' гэдэг газар төрсөн. Завханмандал сумын 7-н жилийн дунд сургуулийн анхны төгсөгчдийн нэг. Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10-н жилийн дунд сургуулийг 1966 онд төгсөөд ЗХУ-ын (хуучин нэрээр) Одесса хотын Ус цаг уурын дээд сургуулийг дүүргэж, 1974-1977 онд Ленинградын (хуучин нэрээр) Ус цаг уурын дээд сургуульд аспирантурт суралцаж газар зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Тэрээр Ус цаг уурын хүрээлэнд инженер, захирал, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байсан. 2000 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Экологи, тогтвортой хөгжлийн төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Р.Мижиддорж нь Агаар мандлын орчил урсгал, уур амьсгал, байгаль хамгаалал, шугаман бус динамикийн чиглэлээр нэг сэдэвт ном товхимол 12 бичиж хэвлүүлсэн байна. Тэрээр дээр дурдсан чиглэлээр эрдэм шинжигээний өгүүлэл 100 гаруйг бичиж нийтлүүлсний 10-аад нь ОХУ, БНХАУ, АНУ зэрэг оронд орос, англи хэл дээр нийтлэгджээ. Тэрээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зэрэгцээ ШУТИС, МУИС зэрэг их сургуулиудад багшилж, 8 докторын ажлыг удирдаж хамгаалуулсан байна. Р.Мижиддорж нь Монголын Шинжлэх ухааны үндэсний академи (төрийн бус байгууллага), Монголын шугаман бус шинжлэх ухааны нийгэмлэг, Хүн ба байгалийн аюулгүй байдал, экологийн олон улсын шинжлэх ухааны академийн гишүүнээр тус тус сонгогдсон байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй