Өвгөн, тэнгис (0)

Main cover


АНГИЛАЛ
Хүүхдийн уран зохиол
ХУДАЛДААНД
2013
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
150
Нүүр
ISBN-13
9789992961674
ХЭМЖЭЭС
205 x 145 x 11 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

'Өвгөн, тэнгис' бол миний аз завшаан. Юу гэвээс би урьд нь хэзээ ч бичиж байгаагүй амьдралын туршлагаа уншигчдын оюун сэтгэлд хүргэсэн нь энэ билээ. Бас нэг тийм сайн өвгөн, нэг сайн хүүг гойд мэддэг таньдаг байсныхаа хүчинд энэ зохиолыг туурвисан. Ер нь сайн хүмүүс бас ч бий шүү гэдгийг сүүлийн үед зохиолчид мартчихаад байгаа бололтой. Тэгээд ч далай тэнгис хүнээс дутуугүй бичиж байгууштай агуу зүйл. Зохиогч

Үзүүлэлт

ISBN-139789992961674
Худалдаанд гарсан огноо2013-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо150 нүүр
Эрхлэн гаргасанӨдөр шөнө хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин170 гр
Хэмжээс205 x 145 x 11 мм

Зохиолчийн талаар

Америкийн нэрт зохиолч, сэтгүүлч, Нобелийн шагналт Эрнест Миллер Хэмингуэй 1899 оны 6-р сарын 21-нд мэндэлжээ. 

Тэрбээр «Cansas City Star» сонины сурвалжлагч хийн бичгийн ажлын гараагаа эхэлж байсан бол 1918 онд Италид очин жолооч болж, фронтод элсэн, Дэлхийн нэгдүгээр дайнд хүртэл оролцоод амжсан байна. Хэд хэдэн удаа шархадсан офицер Хэмингуэй 1919 оны 1-р сард эх орондоо эргэн ирж, түр хугацаагаар амарч байгаад Чикагогийн «Toronto Star» хэмээх сонины газрын улс төрийн тоймч, сэтгүүлчээр ажиллахын сацуу зохиол бичих ажилдаа шаргуу орсон агаад 1921 оны 9-р сарын 3-нд тус сониныхоо гадаад дахь сурвалжлагчаар Францад томилогдон ажиллах болов. Тэрээр Парист байх хугацаандаа сониныхоо захиалгын дагуу 80 гаруй өгүүлэл, найруулал бичиж 1925 онд эмхэтгэл болгон хэвлүүлсэн ажээ. 1926 онд Индиан отог нэртэй богино өгүүллэгээ бичин алдаршсанаасаа хойш Нар мандсаар байна-Фиеста (1926), Гоонь эрчүүд (1927), Зэр зэвсэг минь баяртай (1929), Үдийн үхэл (1932), Килиманжаро уулын цас (1933), Ялагч үгүй (1933), Францис Макомберийн богино боловч аз жаргалтай амьдрал (1935), Хэнийг дуудаж хонх цохив (1937), Өвгөн тэнгис хоёр (1952), Найр хойшлогдсон нь (1964) зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан билээ. 

Э.Хэмингуэй 1954 онд Өвгөн тэнгис хоёр туужаараа Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Америкийн утга зохиолыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн дайны цагийн амьдралыг хүүрнэн бичих талаараа нэрд гарсан зохиолч байв. Тэрбээр ажил төрлөө хийх хуваарь гаргаж, өглөө бүр 6 цагаас өмнө босдог зуршилтай байсан бөгөөд шөнө оройтож унтсан, бие нь өвдсөн үедээ ч энэ зуршлаа огт өөрчлөөгүй гэдэг. Бичгийн машин дээр зохиолоо бичээд олон удаа уншиж засдаг байсан алдарт зохиолч "Нэг зохиол бичээд дуусахад хайртай хүнтэйгээ шөнийг өнгөрүүлсэн мэт хөнгөн хоосон болдог юм. Тэгээд л үүний дараа дахиад нэг шинэ санаагаар ухаан бодол маань дүүрч ирэхэд дараагийн зохиолоо эхэлнэ дээ" гэж хэлсэн байдаг.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй