Байгальд хайртай имж (0)
Нөхөрлөлийн ойд намар боллоо. Цаг агаар хүйтэрч, навчис унаж эхэллээ. Нөхөрлөлийн ойд унасан навчис хивс мэт бүх газрыг бүрхжээ. Ойн амьтад өвлийн бэлтгэлдээ оржээ. Ээж туулай лууван даршилжээ. Хэрээ, модны цоорхойг төрөл бүрийн самраар дүүргэжээ. Баавгай, нэг сагс лийр бас нэг хавтан зөгийн бал аван харьж явлаа. Ингэж явж байхдаа эргэн тойрноо ажиглаж байлаа. Модноос унаж байгаа навч баавгайн дээрээс унаж байлаа. Нэг навч унахдаа баавгайн хацрыг илбээд өнгөрчээ. Яг л баавгайн хацрыг үнсээд байгаа юм шиг. Баавгай навчинд ийн хэлэв: -Чи ямар эелдэг юм бэ. Унахдаа зөөлөн бууж намайг огт өвтгөсөнгүй, гээд инээмсэглэв...