Эрхтнүүд (0)
Энэ өдөр их сайхан байлаа. Сэвги охин өдрийг сайхан өнгөрөөсөн ч гэсэн их ядарчээ. Унтлагын хувцсаа өмслөө. Аав, ээждээ 'Сайхан нойрсоорой' гэж хэлчихээд орондоо орлоо. Тэгээд тэр өдөр юу хийсэн тухайгаа бодож эхлэв. Ойд болсон явдлын тухай зүүдээ санаж гэнэ. Зүүдэндээ харсан шар шувуу, сарьсан багваахай, үнэг, хамелеон, эрээн тахийг санаандаа төсөөлөн бодож эхэллээ. Эдгээр найзуудтайгаа зүүдэндээ дахин уулзахыг хүсээд унтжээ. Сэвгигийн хүсэл биелжээ. Зүүдэндээ дахиад л төсөөллийн ойдоо иржээ. Үнэг, эрээн тахь хоёр түүнийг тосч авлаа. Тэд гартаа Сэвгигийн бэлэглэсэн зургуудыг барьсан байлаа. Дахин уулзсандаа маш их баярлажээ. Ойн дундуур баяртай алхаж эхэллээ. Сэвги хөлөн доор нь нэг юм хөдлөхийг анзаарчээ. Цочин арагшаа ухарлаа...
