Цагаан нил цэцэг (0)
Ном бүрт өөр өөрийн шинж чанартай баатрууд гардаг. Энэхүү цуврал нь хүүхдэд зөв зан чанар төлөвшүүлэхэд чиглэсэн үлгэрүүд юм. Нийт 8-н номоос бүрдэх энэ цувралыг уншсанаар таны хүүхэд үлгэрийн баатруудаар дамжуулан сайн муу зан чанаруудыг харьцуулж сурах юм. Биеэ тоох, хувиа хичээх, бусдыг муулах, гаргасан алдаагаар нь дүгнэх нь буруу муу чанар болохыг даруу төлөв, найрсаг байх, өвчтэй найзаа эргэх, бусдад туслах, байгаа юмаа хуваалцах, байгаль орчноо хамгаалах, алдаанаасаа сургамж авах, бусдын зөвлөгөөг сонсох нь эрхэм сайхан чанар болохыг сурч мэднэ. Хүний харилцаа орчин үеийн асуудлуудыг хүүхдэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар өгүүлсэн сургамжит сайхан үлгэрүүд.
