Өвөл ба хэрэм (0)
Синжи гэдэг нэртэй хэрэмний хөөрхөн зулзага ойд амьдардаг байжээ. Олон сар өнгөрч Синжи ч том болов. Тусдаа амьдрах цаг нэгэнт ирлээ гэж боджээ. Синжи өөртөө үүр хайж ойгоор явжээ. Ойн хамгийн том мод түүнд таалагдсан байна. Энэ бол маш том царс мод байлаа. Энэ модны эргэн тойронд өөр хэдэн мод ургасан байв. Синжи ойг бүтнээр нь харж байхын тулд мод багатай энэ газрыг тусгайлан сонгосон нь энэ байлаа. Бага байхаасаа л ойг тэр чигээр нь хардаг цонхтой гэрт амьдрахыг мөрөөддөг байжээ. Харин Синжи ганцаараа амьдрах маш их сонирхолтой байлаа. Гадагшаа хартал хоёр хэрэм тоглож байв. Энэ байдал түүнд огтхон ч таалагдсангүй. Тэгээд ч удахгүй өвөл болох учраас Синжи ч дэмий сэлгүүцсэнгүй, өөрийнхөө өвлийн хүнсийг хураасаар байв. Хөршүүд нь бие биедээ айлчлана.Ойн бүх амьтад бие биенийхээ дутууг нөхөхийн төлөө гүйсээр байв. Бие биедээ туслах, хөрш зэргэлдээ сайхан амьдрахын амьд жишээ тэнд өрнөж байв. Харин Синжи өөрийн хүсэлтээр энэ хамтын нөхөрсөг амьдралд оролцсонгүй. Гэтэл салхитай нэгэн орой Синжигийн амьдардаг том царс мод хүчтэй шуурганд тэсэлгүй газар унав. Ойн амьтад түүнд туслах болов уу? Синжи амиа бодсон муухай зан гаргаснаа ойлгох болов уу? Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг энэ номоос олж уншаарай.