Өрөвтасын харш (0)
Зуны сайхан улирал дуусч намрын сэрүүн орсон байлаа. Навч шарлаж өндөр ууланд цас унаж эхэлжээ. Иймээс хөгшин өрөвтас бусдыгаа цуглуулан: -За нөхөд өө, намайг анхааралтай сонс! Алс холын оронд хаврын урин дулаан улирал болж байхад энд өвлийн хүйтэн улирал ирж байна. Тэгэхлээр эндээс нүүх цаг нэгэнт иржээ. Бид бүгдээрээ хамтдаа хавар болж буй тэр орон рүү нүүдэллэх хэрэгтэй байна. Бид нүүдлийн шувууд шүү дээ гэжээ. Тэнд цугласан өрөвтасууд түүнд: -За тэгье, даруйхан бэлтгэлээ хийгээд замд гарцгаая гэв. Тэд удалгүй замд гарцгаажээ. Өрөвтасууд урт замыг туулж, их ядарчээ. Явсаар хаврын улирал эхэлж буй тэр сайхан оронд ирлээ. Энд ирээд бүгд л өөрийн гэсэн орон байртай болохын төлөө зүтгэж эхлэв. Залуу өрөвтасын адал явдал ингэж эхэлжээ...
