Иргэний эрх зүйн бодлогын хураамж (0)
Энэхүү бодлогын хураамж нь хууль зүйн их дээд сургуулийн оюутан, суралцагсдад зориулагдсан бөгөөд иргэний эрх зүйн салбарын практик жишээнүүд дээр хуулийн хэм хэмжээг хэрэглэх аргачлалыг хүргэхэд чиглэсэн билээ. Иргэний эрх зүйн бодлогын хураамж номын I дэвтэрт иргэний эрх зүйн ерөнхий анги, өмчийн эрх зүй, үүргийн эрх зүйн шийдвэрлэх асуудлуудыг тусгасан бөгөөд МУИС-ийн ХЗС-ийн эхний хагас жилд явагддаг иргэний эрх зүйн дасгал, хэрэглээний хичээлийн агуулгыг хамарсан 32 тохиолдол, 11 хувилбар бодолтыг хамарсан нийт 43 бодлогыг та бүхэндээ толилуулж байна. Түүнчлэн хуулийн хэм хэмжээг хэрэглэх, ангилж ойлгох үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор 13 ерөнхий ойлголт бүхий бүдүүвчийг багтаажээ.