Явна аа, ахиад л жин хөсөгтэй...: Travel Classic Books IX (9)
Аливаа үндэстний хүн ардыг таньж мэдэх, ойлгох цорын ганц зам бол өөрөө тэдний нэг нь болж, тэдний нэгэн адилаар сэтгэж мэдэрч, баяр баясал, зовлон жаргалыг нь хуваалцах явдал буюу. Хаслунд 1923 онд анх монголчуудтай нүүр учирсан цагаасаа л гагц үүнийг хийсэн. Тэрбээр эцэс төгсгелгүй нүүдэл суудал, адал явдал, зүүд мөрөөдлийн орон, гадаад Монголын хөвөө хязгааргүй хээр талд халх монголчуудын дунд амьдарч байсан. Тэмээн жин хөсөгтэй халуун нар төөнөн шарж, салхи шуурга хуйлран түйвээх говь цөлийг туулж явсан.Бас Зултасын Харшаар дахь миний ард түмэн торгуудуудын дунд ч амьдарч үзсэн нэгэн. Монголчууд түүнийг газар сайгүй л 'юугаар ч үнэлж баршгүй, аз жаргалын инээмсэглэл бэлэглэн' уриалгахан угтаж авна, учир түүний унаган төрх байдлыг сэтгэл зүрхээрээ мэдэрч, нь төлөө ямар халуун дотно сэтгэл гаргаж буйг нь ч буюу. Хаслундтай нүүр тулгармагц тэд биеэ барихаа түүний дотно анд, бүр итгэлтэй үнэнч найз нөхөр нь болно. Тэд түүнд хамаг зүүд мөрөөдөл,хүсэл эрмэлзлэлээ итгэмжлэн нээж, дэлгэнэ. Тэд түүнд үлгэр домгоосоо, өвөг дээдсийнхээ болж өнгөрсөн гайхалтай хэрэг явдлуудын талаар ярьж зүрх сэтгэлд нь уяатай ариун нандин дуу аялгуунаасаа ч өгнө. Хаслунд энэ бүхнийг зөвөөр ойлгож хүлээж авна тэд сайн мэдэх тул өөрсдөд нь хамгийн ариун нандин болсон сүсэг бишрэлээ хүртэл нээж өгнө. Тэдний ойлголт төсөөлөл заримдаа хүүхдийнхэрхүү гэнэн хуумгай санагдлаа ч, үүнийг лавтайяа шоолж инээж хөхрөхгүй, учир нь, энэ бүхэн ч гэлээ эцсийн эцэст хүнд байх хүнлэг л зүйл шүү дээ. Гзхдээ түүнд хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлж, хамгийн их упсан зүйл бол, монголчууд түүнд цотоод зүрх сэтгэлээрээ уу ойр дотно байдгийг олж мэдсэн явдал л байсан мэт санагднам.