Тэмүүллийн ноён оргил
Эверест бол хамгийн сүрлэг өндөр гэсэн утгатай агаад оргилын өндөрт хүрье гэж эрмэлзэх хүн төрөлхтний шийдмэг зоригийн илэрхийлэл болдог билээ. Бүтээгч Бурхантай нэгдэнэ гэдэг дотоод сэтгэлийн Эверест Оргилд хүрэхийн нэр бөгөөд эрхмийн дээд тэрхүү зорилгод хүрэх гэж өнө эрт цагаас нааш хүн төрөлхтөн эрмэлзэн тэмүүлсээр ирсэн юм. Эверестийн оргилд авирч гарна гэдэг хэцүү бэрхийн туйл боловч туршлагатай сайн хөтөч осол эндэлгүй замчлан явсаар сэтгэлийг баясгах ялалтын титэмд хүргэдэг билээ. Тэмүүлэлт уншигчийн зүрх сэтгэлийг өөрийгөө танин ухаарахуйн оргил өөд залуурдан хөтлөх эрдэмтэй ховор нандин энэ номондоо Шри Чинмой Багш Бурханы эрэлчин хийгээд Бурханыг танин мэдсэн хүний сэтгэлийн гүнээс гарах ухаарал, айлдваруудыг яруу сайхнаар өгүүлэн бичжээ.