Нүүрснээс кокс ба шингэн түлш үйлдвэрлэх технологи
Энэ номын зорилго нь нүүрснээс кокс ба шингэн түлш гарган авах 2 төрлийн процессыг нэгэн үйлдвэрийн хүрээнд нэгтгэх боломжийг судалж, тохиромжтой технологийг сонгоход чиглэсэн. Коксын дайвар хийнээс метанол үйлдвэрлэх технологийн дамжлагуудыг нэг бүрчлэн тайлбарлаж, хүхэр, бензол, аммони зэрэг дайвар бүтээгдэхүүнийг гарган авах арга замууд, илүүдэл шатдаг хий, дулааныг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг авч үзсэн. Улмаар Монголын нөхцөлд тохиромжтой технологийн схемийг боловсруулж, үйлдвэрийн процессын компьютер симуляцийг гүйцэтгэж, өртгийн тойм үнэлгээг хийж толилуулав. Энэ ном нь нүүрс-химийн салбарт ажиллаж буй судлаач нар, инженер, мэргэжилтнүүд, багш, оюутнууд зэрэг өргөн хүрээнд зориулагдсан бөгөөд сүүлийн үеийн практик ач холбогдолтой мэдээллийг агуулсан болно.