Үүргийн эрх зүйн ерөнхий анги (II)
Үүргийн эрх зүйн ерөнхий анги номыг өмнө бэлтгэж байсан Иргэний эрх зүйн тусгай ангийн сурах бичгээс салган хэвлэх болсон шалтгаан нь юуны өмнө үүргийн эрх зүйн энэ бүлэг хэсэг өмчийн эрх зүйгээс бусад иргэний эрх зүйн салбарын үндэс суурь нь болж байдагтай, мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь талуудын хариу эсэргүүцэл гаргах, мэтгэлцээн явуулах их биеийг бүрдүүлдэгтэй салшгүй холбоотой юм. Тиймээс иргэний эрх зүй судалж буй оюутан залуус иргэний эрх зүйн тусгай ангийн хичээлийг судлахын өмнө эсвэл судлах явцдаа үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалт, үндсэн зарчимтай сайн танилцсан байх нь ихээхэн чухал.