Танилцуулга

Энэ дэлхий дээр хүн яаж үүссэн, хамгийн анхны техник ямар байсан тухай хүмүүс маш удаан хугацаанд хангалттай төсөөлөлгүй явж иржээ. Зөвхөн түүхийн шинэ шинжлэх ухаанууд үүссэнээр хүний гарал үүсэл, материаллаг соёлын хөгжлийн тухай анхны үнэн магадтай мэдлэг гарч ирсэн байна. Энэхүү нэвтэрхий толиос та бүхэн чулуун зэвсгийн үеийн хөдөлмөрийн багаж зэвсгээс эхлээд эртний газар тариалангийн соёл иргэншлийн техникийн ололтууд, Эртний Грек, Ромын техник, Сэргэн мандалтын үеийн техникийн санаанууд, Шинжлэх ухаан ба шинэ үеийн техник, Орчин үеийн техник, Бодис ба энерги болоод бүх салбарын техникийн үүсэл, хөгжил, нээлт, ололт амжилтуудын талаар маш их зүйлийг мэдэж авах болно.