Цүндээлэй Нарханы хамт хотод ирсэн нь (0)
Хэрсүү охин Цондоолой маань шинэ танилуудтайгаа аль хэдийнээ найзууд болжээ. Тэдний мөрөөдөл өөр ч гэлээ бяцхан найзуудын авьяас чадвар бие биеэндээ маш хэрэгтэй ажээ. Харин гэрээ санасан Цүндээлэй хот руугаа буцах гээд бөөн баяр болж байгаа нь мэдээж. Мөн Нарханыг хот руу явах болсныг нутгийн олон найзууд нь хэрхэн хүлээн авах бол? Юутай ч манай Цондоолой, Цүндээлэй хоёрт эргэн уулзах боломж нээгдсээр байгаад хүүхдүүд та нар баяртай байгаа биз дээ. Ингээд бяцхан найзуудад маань тохиолдсон шинэ адал явдлуудыг багачууд та нар минь энэ цувралаас уншаарай.
