Динза-13 (13)
Чингис хааны цаг үед очсон Жижгээ, Динза хоёрын адал явдал үргэлжилсээр... Тиймээ, тэдний энэ удаагийн цаг хугацааны аялал илүү аюултай болоод хөгжилтэй байх нь лавтай. Учир нь тэд яхир муухай хөгшин цөөвөртэй цуг явсан шүү дээ. Түүхийн багш Хөгшин цөөвөр насаараа судалж, мэдсэн эртний баатруудаа нүдээр хараад яах бол? Түүний заадаг бүхэн бодит байдлаасаа хэр өөр болохыг Жижгээ таньж мэдээд юу гэх бол гээд олон сонирхолтой асуултын хариу энэ дэвтэрт багтсан байгаа. Үргэлж л муу зүйл сэдэж явдаг муу сүнснүүд энэ удаа арай Чингис хааныг хорлох гэхгүй байгаа даа. Бидний бахархал болсон Монголын эзэнт гүрний түүхийг тэд өөрчилчихвөл юу болохыг та нар төсөөлж байна уу?
