Динза-24 (24)
Хүүхдүүд бидний хайртай баатрууд болох Жижгээ, Динза хоёрын санаанд оромгүй адал явдлууд үргэлжилсээр байна. Тэд Мандухай сэцэн хатантай нийлж, муу ёрын сүнсийг дарж, долоо настай бяцхан хүү Батмөнхийг хаан ширээнд өргөмжлөн, Алтан ургийн ариун хэлхээг аварч үлдэнэ. Гэвч харамсалтай зүйл нь Дина, Сүндэр хоёр тэднийг орхисон явдал юм. Шидэт сахиус, сайн санаат сүнсний тусламжтайгаар найзууд маань ахин уулзалдах болов уу? Тэднийг юу хүлээж байгаа бол...
