Нууцын ном, Өөрөө өөртөө гэрэл бол (10-11)
Вигъяан Бхайрава Тантар хэмээх өнө эртний нууц сударт заасан бясалгалын зуун арван хоёр аргыг Ошо багш хүн төрөлхтөнд тайлжээ. Тэдгээрээс гол түгээмэл аргуудыг Нууцын ном-д түүвэрлэн оруулсан байна. "Олон хэмжээсэнд зүйл бүрээр хөгжин цэцэглэх боломж чамд бий. Хөгжил бүр чинь цааш улам хөгжиж, улам тэлэх үүдийг нээдэг. Үүнд эдгээр арга тус болно. Бясалгалын арга бол шинжлэх ухаанч учраас үр дүнгүй эрэл зүдрэлээс аврах хэрэгсэл юм. Арга хэрэгслийг эзэмшихгүй бол хичнээн олон төрөлдөө хэрэн хэсүүчлэхийг таашгүй. Хөтөч багштай, бас зөв арга хэрэгсэлтэй бол түмэн төрөл дамжин туулах замыг хэдхэн агшинд товчлох болно" хэмээн эл номонд өгүүлжээ.
Хятадын Хан гүрний үед Буддагийн сургаал үгсийн цоморлиг Дөчин хоёр бүлэгт судрыг эмхтгэн, хятад хэлнээ хөрвүүлсэн аж. "Өөрөө өөртөө гэрэл бол хэмээх Агнистын гэрээний XI сударт Ошо багшийн тайлбараас дээжлэн оруулсан байна. Номын хавсралт хэсэгт төвд хэлнээс орчуулсан Буддын шашны зарим сургаал ном болон нижгээд нийтлэл өгүүллийг багтаасан байна.