Цас



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2015
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
431
Нүүр
ISBN-13
9789996277559
ХЭМЖЭЭС
202 x 132 x 19 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Ка хэмээх цөлөгдсөн яруу найрагч Түрэгт эргэн ирээд Карс гээч алсын бөглүү хотыг зорино. Чингэхдээ шашиндаа үнэн сүсэгтэйн учир гэзэг үсээ алчуураар халхалж явдаг охидын гэнэтийн их амиа хорлолтыг сурвалжлах гэсэн хуурмаг шалтгаар түрий барьжээ. Гэвч Каг нөхрөөсөө саяхан салчихаад буй сураг дуулдах, эрт дээрийн сэтгэлт бүсгүй Ипекийнх нь гэрэл гэгээ л тийш ховсдон дуудсан юмсанж. Тасралтгүй орох их цас, алдалгүй мөшгөх хардлага сэрдлэгийн дундуур туучин явахдаа Ка нэг л мэдэхнээ Ипекийн хуучин нөхрөөс эхлээд ихээхэн харизматик алан хядагч хүртэл олон хүний онцгой эрх ашгийн төв болчихсон яваагаа сүүлд ухаарна. Дарагдаж удсан авьяас билиг гэнэтийн их баяр хөөртэй хамт сэргэн ирнэ. Театрын үдэшлэг аллага хядлага болохдоо тулна. Бурхныг оллоо гэтэл төлөөсөнд нь бүх зүйлээ алдаж таарна. Ерөөс сэтгэл уярам, егөөтэй, оюун санааны түгшүүр зовнилоор нөр цуурайлсан Цас роман бидний бүгдийнх нь эдүгээ ахуйтай асар их хамаатай зохиол юм.

Үзүүлэлт

ISBN-139789996277559
Худалдаанд гарсан огноо2015-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо431 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин425 гр
Хэмжээс202 x 132 x 19 мм

Зохиолчийн талаар

Өдгөө дэлхий дахиныг шуугиулж буй Туркийн зохиолч Орхан Памук 1952 онд Стамбул хотноо мэндэлжээ. Тэрээр 22 настайгаасаа эхлэн бичиж эхэлсэн гэдэг. Улмаар 1985 онд туурвисан 'Цагаан цайз' хэмээх түүхэн роман нь түүнийг олноо алдаршуулж, 'Дорно дахинаас төрсөн сод авьяастан' хэмээгдэх болжээ. 

Туркийн Засгийн газар 1998 онд Памукт 'Ардын уран зохиолч' цол олгосон хэдий ч тэрбээр курдуудын эсрэг хэрэгжүүлэх улс төрийн бодлогыг эсэргүүцэх байр сууриа илэрхийлэн татгалзжээ. 2006 оны 2-р сард Памукийг эх орноо доромжлон гутаасан хэргээр шүүх байсан боловч хүний эрхийн 'Олон улсын давж заалдах байгууллaга' болоод Жозе Сарамаго, Габриель Гарсиа Маркес, Гюнтер Грасс, Умберто Эко, Карлос Фуэнтес, Хуан Гойтисоло, Джон Апдайк болон Марио Варгас Льоса нарын нөлөө бүхий найман зохиолч түүнийг өмгөөлж, үзэл бодлоо илэрхийлсэнд Туркийн Засгийн газар apra буюу энэ ажиллагаar түдгэлзүүлсэн түүхтэй. 

Памукт 'Хүн төрөлхтний хоёр соёл иргэншлийн шүтэн барилдлагыг шинэ соргогоор илэрхийлж, төрөлх хотынхоо амин сүнсийг дүрслэн харуулсан'-ых нь төлөө 2006 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртээжээ. Зохиол бүтээлүүддээ Памук энэ хоёр соёл иргэншлийн шүтэлцээ, сөргөлдөөний тухай голчлон өгүүлдэг.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй