Ганзагын наймаачдын алтан үеийн дурдатгал (0)
'Тэртээ Москвагийн цэцэрлэгээс Оросын хус дуулна, тэргэл сартай Дорноос өргөн Сибирь' хэмээн хуарангийн социализмын үед дээр дооргүй хангинуулж явсан нь саяхан. 'Зовох цагт нөхөрлөсөн зоригт монголын үнэнчийг, ахын ганцхан дүү шиг ачлал хүргэж явсныг...' маань ч Зөвлөлтийн удирдагчид мартаагүй байсан цаг. Харин ерэн оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал энэхүү дууны утга агуулгыг эрс өөрчилж орхисон юм. Тэртээ Москвагийн цэцэрлэгээс Оросын хув гэв гэнэт л дуулахаа больж, харин үүний оронд 'Энтэй Улаанбаатарын дошноос ганзагын наймаачид шогширч, Эрхүү, Улаан-Үд, Москвагаар гахай цүнхнүүд хөглөрөх' болсон юм. Энэ бол 1990-ээд оны ганзагын наймааны алтан үе байлаа...