Номын жор 1 (1)
Монголын орчин үеийн есөн том зохиолчийг урьж, чөлөөт яриаг нь номд хорхойсдог залууст яриулсныгаа сурвалжилсан тэмдэглэлийг Батчулууны Базарсүрэн ном болгон “Номын жор” гэдэг нэрээр тусгай ном хэвлүүлжээ. Ахмадын ахмад, ардын зохиолч Бөхийн Бааст гуайгаас эхлээд ардын зохиолчид Пунцагийн Бадарч, Тангадын Галсан, Шагдарын Дулмаа, Шаравын Сүрэнжав, Дөнгөтийн Цоодол, Соёлын гавьяатангууд Дармын Батбаяр, Доржийн Гармаа, Долгорын Нямаа нарын сонирхолтой яриа, хөрөг зургаас бүтсэн энэ ном нэрт зохиолчдын өөрсдийнх нь НЭРИЙН ХУУДАС мэт ХОВОР, ҮНЭТЭЙ бүтээл болжээ. Ардын Уран Зохиолч Лодонгийн Түдэв