Зан үйл (0)

Main cover


АНГИЛАЛ
Ардын аман зохиол
ХУДАЛДААНД
2016
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
335
Нүүр
ISBN-13
9789997312686
ХЭМЖЭЭС
20 x 160 x 235 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг 'Монгол утга соёл' цувралын IX боть нь зан үйлийн аман зохиол буюу бэлгэ дэмбэрэл, цацал мялаалга, дом шившлэг, хараал зүхлийн үг болон хуримын зан үйлд холбогдох судалгаа бүхий удиртгал, тэдгээрийн түүвэр гэсэн 2 бүлэгтэй. Түүвэрт багтсан зан үйлийн аман зохиолыг цагаан толгойн дарааллаар дэслэн, түүвэрт гарч буй нутгийн аялгууны болон хуучин үг хэллэгийг тайлбарласан болно. Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа байгалийн элдэв үзэгдлийг даван туулж, зохицон амьдрахын тулд аливаа зан үйлийг бий болгож түүндээ итгэсээр иржээ. Эртний хүмүүсийн үйлддэг зан үйл нь анх үг хэллэггүй, хөдөлгөөн төдий зүйл байсан бөгөөд хүний оюун ухаан, үйл хөдлөл хөгжин дэвжихийн хэрээр зан үйлийг дагалдах аман зохиол бий болсон байна. Аливаа зан үйлийн ёслол үйлдсэнээр байгалийн хүчийг тайтгаруулах, хөдөлмөрийг хөнгөвчлөх, өвчин эмгэг эдгээх, элдэв аюулыг зайлуулах, бусдад хор хүргэх зэрэг явдал биеллээ олох боломжтой, тийм чадал шингэсэн байдаг мэтээр ойлгож байв. Гэхдээ ард түмний ухамсар, танин мэдэхүй өсөж, шинжлэх ухааны мэдлэг дэлгэрэх болсноор өдөр тутмын амьдралд нь элдэв мухар сүсэг, шашин шүтлэгийн нөлөө суларч зан үйлийн аман зохиол нь үгийн шидэд итгэх хүмүүсийн гэнэн хандлага, сүсэг бишрэлийн илэрхийлэл байхаа бараг больж, харьцангуй уран сайхны зориулалттай түүх соёлын өв болж үлдэж байна. Тиймээс энэхүү бүтээл нь монгол зан заншил, ахуй соёл, ардын аман зохиолтой танилцаж, энэ талаар ойлголт, мэдлэгтэй болохыг хүссэн олон нийт, оюутан залуус, багш судлаач гээд ер хэн бүхэнд зориулсан танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой юм.

Үзүүлэлт

ISBN-139789997312686
Худалдаанд гарсан огноо2016-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо335 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин640 гр
Хэмжээс20 x 160 x 235 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй