Галаар наадагсад (2)
Бүтээлийн формат:
Цуврал дахь бусад номууд
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.
Санал болгох
Танилцуулга
Амь өрссөн сорилтыг давсны эцэст Катнис “Өлсгөлөн тулаан”-ы ялагч болно. 12 дугаар бүсийн оролцогчид болох Катнис Эвердин, Пийта Мелларк хоёр ер бусын байдлаар “Өлсгөлөн тулаан”-аас амьд гарч чаддаг. Тийнхүү Катнис гэр бүлийнхэн, олон жилийн найз Гэйл дээрээ эсэн мэнд эргэж ирэх боловч нөхцөл байдал түүний хүссэнээр болсонгүй. Гэйл түүнтэй албан ёсны, хүйтэн хөндий харилцаж, Пийтаа нүүр буруулна. Цаашлаад Катнис, Пийта хоёрын үйлдлээс болж бүсүүд Капитолын эсрэг босох байдалд хүржээ. Эцэстээ гал болон дүрэлзэх тэмцлийн оч үсэргэсэн юм биш байгаа гэж Катнисын сэтгэл зовно. Хамгийн гачлантай нь тэр Капитолын эсрэг босох хүчгүйгээ мэдрээд байв. Катнис, Пийта хоёр “Ялагчдын тойрон аялал” хэмээх уламжлалт, харгис үйл ажиллагаанд оролцож, бүс нэг бүрээр зочлохдоо нөхцөл байдал төсөөлснөөс нь хурцадсныг ойлгоно. Тэр хоёр гагцхүү энэ боломжийг л ашиглаж, ухаангүй дурлалаасаа болоод бодлогогүй алхам хийсэн гэдгээ Панемын иргэдэд итгүүлж, эсэргүүцлийн уур амьсгалыг намжааж чадахгүй л бол тэднийг аймшигт шийтгэл тосох болно. “Өлсгөлөн тулаан” гурвал зохиолын дэд дэвтэр “Галаар наадагсад” романд зохиолын үйл явдал туйлдаа хүрч, Катнис Эвердин урьд өмнө байгаагүй хэцүү сорилттой тулгарна. Санаанд оромгүй сонирхолтой эргэлтүүд уншигчдын сэтгэлд хүрч, цочроох нь дамжиггүй.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-99973-1-420-8
- Худалдаанд гарсан огноо : 2012-01-01
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 310 нүүр
- Эрхлэн гаргасан :
Жангар
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 620 гр
- Хэмжээс : 240 x 160 x 27 мм
ISBN-13 | 978-99973-1-420-8 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2012-01-01 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 310 нүүр |
Эрхлэн гаргасан | Жангар |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 620 гр |
Хэмжээс | 240 x 160 x 27 мм |
Зохиолчийн талаар
Америкийн зохиолч Сүзаань Колинз 1962 оны 8-р сарын 10-нд Коннектикут мужийн Хартфордод төржээ. Түүний эцэг нь Вьетнамын дайны үед АНУ-ын нисэх хүчний офицер байсан учир гэр бүлээрээ үргэлж шилжин суурьшдаг байсан гэдэг. Зохиолч бага насаа АНУ-ын зүүн хэсэгт өнгөрүүлсэн бөгөөд 1980 онд Бирминхам дахь Алабамагийн урлагийн сургуулийг Театрын урлагийн мэргэжлээр төгсжээ. 1985 онд Индианагийн Их Сургуулиас театр болон цахим харилцааны хос мэргэжлээр бакалаврын зэрэг хүртсэн ба Нью-Йоркийн их сургуульд драмын зохиол бичих чиглэлээр урлаг судлалын магистрын зэрэг хамгаалсан байна. Сүзаань зохиолч болох гараагаа 1991 оноос эхэлсэн бөгөөд хүүхдэд зориулсан олон төрлийн телевизийн шоуны зохиолыг бичсэн юм. Тэрээр нэгэн шоу нэвтрүүлэг бэлтгэж байхдаа хүүхдийн зохиолч Жеймс Проимостой танилцсан ба энэ үеэс хүүхдийн зохиол бичихээр сэтгэл шулууджээ. Ингээд Алиса гайхамшгийн оронд зохиолоос санаа авч 2003-2007 оны хооронд 'Газар доогуурх амьдралын түүх' хэмээх 5 цуврал ном бичжээ. 2008 онд Колинзыг нэр хүндийн алдарт хүргэсэн гурамсан романы эхний дэвтэр болох 'Өлсгөлөн тулаан' хэвлэгдсэн ба 2009 онд дэд дэвтэр нь болох 'Галаар наадагсад', 2010 онд төгсгөлийн дэвтэр нь болох 'Мокинжэй' тус тус хэвлэгдсэн юм. Эртний Грекийн домог болоод эцгийнхээ ажлын туршлага дээр тулгуурлан өлсгөлөн, ядуурал, дайны хор уршгийн талаарх өөрийн үзэл бодлоороо баяжуулан бичсэн түүний романууд 2014 оны байдлаар зөвхөн америкт 65 сая гаруй хувь борлогдож, 'Нью-Йорк Таймс' сониноос гаргадаг шилдэг борлуулалттай номын жагсаалтад 60-аас илүү долоо хоног дараалан орсон байдаг. Колинз 'Өлсгөлөн тулаан' романаараа өөрөө кино зохиол болгон бичсэн бөгөөд 2011 онд найруулагч Гэри Рос дэлгэцнээ амилуулжээ. Колинз 2010 онд Тайм сэтгүүлийн 'Дэлхийн нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалт'-д багтсан бөгөөд 2012 онд Амазон сайтаас зохиол нь киндл хэлбэрээр хамгийн их зарагдсан зохиолчоор шалгарсан байна. Мөн NPR радио станцын явуулсан сануулгаар өсвөр насныхны хамгийн шилдэг номын 2-рт жагсжээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй