Тахлын үеийн дурлал



АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2019
Зургадугаар сар 10
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
478
Нүүр
ISBN-13
9789997315892
ХЭМЖЭЭС
216 x 146 x 38 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын Тахлын үеийн дурлал ном анх нь 1985 онд хэвлэгдэн гарчээ. Энэхүү романаас бид хайрын хамгийн өндөр дээд, хүндлэм байдлыг ч, адгийн, шившигтэй байдлыг ч аль алийг нь харна: залуусын хайр дурлал, идэр насныхны бас өтөл насныхны хайр дурлалтай бүгдтэй нь таарна. Ихэнх зохиолчид, бүр алдарт зохиолчид ч хүртэл зохиол бүтээлдээ хайрын зөвхөн нэг талыг барьж авах нь элбэг бол Маркес харин Тахлын үеийн дурлал романаараа нэг ёсондоо роман хэлбэрээр хүүрнэсэн, хайрын лавлах толийг бүтээсэн гэж хэлж болох юм.

Энэ роман бол зохиолч Габриель Гарсиа Маркесын бичиж туурвих эгнэшгүй чадвар, уран сэтгэмж, хошигнол, цэцэн цэлмэг үг хэллэг болон уран бүтээлч хүний эрх чөлөө, эр зоригийн илэрхийлэл юм. Зуун жилийн ганцаардал романаа бичсэнээс 18 жилийн дараа, Нобелийн шагналыг хүртсэнээс гурван жилийн хойно уншигч бид түүний ур чадварын охь шимийг дахин амссан нь энэ зохиол билээ. 

Романы гурван гол дүр Флорентино Ариза, Фермина Даза болон Хувенал Урбино нар уншигчдын нүдний өмнө тун ч бодитоор биежин харагдаж, хуудас эргэх тусам тэдний оршин буй нийгмийн болон газар зүйн бүхэл бүтэн ертөнц бүрэлдэн бий болдог. Агуу уран зохиол гэдэг ямар нэгэн түүхийг хүүрнэх бус, харин бүхэл бүтэн хийсвэр “ертөнцийг” бүтээдэг хэмээн ямагт батлан ярьцгаадаг. Мэдээж хэрэг, аливаа зохиол бүтээл гэдэг хүмүүний уран сэтгэмжийг өдөөн дэврээж, оюун бодлыг ундруулж төрүүлдгийг ийнхүү зүйрлэн хэлж. Энэ зүйрлэлд үгчилсэн утгаар нь дүйж очих зохиол, зохиолчид байдгийн тоонд Маркес болон түүний Тахлын үеийн дурлал эн түрүүнд багтах нь маргаангүй.


Үзүүлэлт

ISBN-139789997315892
Худалдаанд гарсан огноо2019-06-10
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо478 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин670 гр
Хэмжээс216 x 146 x 38 мм

Зохиолчийн талаар

1982 оны Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан. Колумбын нэрт зохиолч, сэтгүүлч Габриель Гарсия Маркес Карибын тэнгисийн хөвөөнд орших Аракатака гэдэг жижиг хотод цахилгаан мэдээний газрын албан хаагчийн өнөр өтгөн гэр бүлд төржээ. Гарсия Маркес багадаа эмээ, өвөө дээрээ өссөн байна. Тэдний ярьж өгдөг байсан санаанд багтамгүй түүх, үлгэр, домгууд ирээдүйн зохиолчийн цаашдын уран бүтээлд тодорхойлох нөлөө үзүүлсэн аж. 

1947 онд Гарсия Маркес Колумбийн их сургуулийн хуулийн факультетэд элсч орсон бөгөөд энэ үед түүний анхны өгүүллэгүүд хэвлэгдэн гарав. Тэрбээр янз бүрийн хэвлэлийн газарт ажиллаж сэтгүүлч болох эхлэлээ тавьжээ. Колумбын усан цэргийн флотын хөлөг онгоцоор хулгайн бараа тээвэрлэж буй тухай 'Ажиглагч' сонинд нийтлэл бичсэнээс болж бөөн шуугиан дэгдэн сониныг хааж, харин сэтгүүлч ямар ч мөнгөгүй Европт үлдсэн байна. Европоос эргэж ирээд Гарсия Маркес Кубын Засгийн газрын Пренса Патина мэдээллийн агентлагт хоёр жил ажиллав. 1961 оноос тэрбээр Мехико хотод сэтгүүл зүй, кино зохиолоор хоолоо олж амьдарчээ. Энэ бүх хугацаанд зохиолч өөрийн гэсэн хэв маягийг уйгагүй эрэлхийлж байсан аж. Хурандаад хэн ч бичихгүй (1958) тууж, Ээжийн оршуулга өгүүллэгийн түүвэр зэрэг нь уншигч олонд хүрэв. 

1967 онд тэр өөрийн анхны томоохон бүтээл, XX зууны аугаа зохиолын нэг болох Зуун жилийн ганцаардал -аа бичиж дуусгасан юм. Энэ нь Макондо хэмээх зохиомол суурингийн аж амьдралын түүх юм. Эл номыг анх найман мянган ширхэг хэвлэн нэг жилийн дотор борлуулах төлөвлөгөөтэй байсан ч номын дэлгүүрүүдийн лангуун дээрээс хэдхэн хоногийн дотор алга болжээ. Ингэж уг түүхэн домогт романы ялгуусан амжилт эхлэсэн байна. Энэхүү алдарт зохиол маш амжилттай борлогдож байсан тул Гарсия Гарамгай хүний намар (1975) нэртэй сургааль роман бичжээ. Эл зохиолдоо Латин Америкийн засаглал, дарангуйлагчдын дэглэмийн мөн чанарыг дэлгэсэн байна. Үүний дараа Зарлагдсан үхлийн товчоон (1981) ном гарч, жилийн дараа Гарсия Маркес Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг "бодит байдал, хийсвэр зүйлийг тусгасан тул" хүртэв.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй