Женни Герхардт



АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Есдүгээр сар 9
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НИЙТ ХУГАЦАА
14 цаг 57 мин
ХЭМЖЭЭ
2080.0
MB
ISBN-13
9789997316974

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

1911 онд хэвлэгдсэн Женни Герхардт зохиол нь хайр дурлал, анги давхаргын ялгаа, тэдгээрийн хооронд орших, яахын ч аргагүй, үл үзэгдэгч орон зай хосын биесээ гэх сэтгэлд хэрхэн нөлөөлж буйг хөндөх зохиолчийн хамгийн эмзэг, ялдам бүтээлд тооцогддог.

Ихэмсэг бардам, идэмхий ховдог энэ ертөнц мөрөөдөгчдийг хялайн харна. Хөвөлзөн нүүх үүлсийг харж бодлогошроход нь хий дэмий мөрөөдлөө хэмээн буруушаан зэмлэнэ. Үлээх салхийг чагнаж, сэтгэлээ баясгавал хажуугаас нь атаархаж шөргөөнө. Амьгүй гэгддэг сав ертөнц энхрий уяхан дуу хоолой, өнгө зүсээрээ сэтгэлийг нь эзэмдсэнээр сүүлдээ газар дэлхий маань амьд бус, оюун ухаангүй гэхийн аргагүй болж ирэх үед мөрөөдөгч маань байгалийн яндашгүй хүчинд өөрийн эрхгүй хүлэгддэг юм. Ахуй ертөнц чухамдаа ийм хүмүүс рүү л сувьдаг араншнаа үзүүлж, эрхэндээ оруулдаг билээ. Номхон боолоо болгодог гэсэн үг. Энэхүү саарал амьдралын дунд Женни ч чухамдаа тийм л байсан юм...


Үзүүлэлт

ISBN-139789997316974
Худалдаанд гарсан огноо2022-09-09
ФорматАудио ном
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ2080 MB

Зохиолчийн талаар

Америкийн натурализмын гол төлөөлөгчдийн нэг, нэрт зохиолч Теодор Драйзер 1871 оны 8-р сарын 27-нд Индиана мужийн Терре-Хотод төржээ. Тэрээр сонины газарт сэтгүүлчээр ажиллан бичгийн ажлынхаа гарааг эхэлж байсан бөгөөд Уильям Дин Хоуэллс Израэл Зангвилл зэрэг алдартай зохиолчдын талаар нийтлэл бичихээс гадна Эндрю Карнеги, Томас Эдисон зэрэг алдартнуудтай уулзан сурвалжлага авдаг байв. Түүний анхны роман болох 'Керри эгч' нь 1900 онд хэвлэгдсэн бөгөөд хөдөө нутгаас сайхан амьдрал мөрөөдөж их хотод ирсэн залуу бүсгүйн хайр сэтгэл, ээдрээт хувь заяаны тухай өгүүлдэг энэхүү зохиол 1952 онд дэлгэцийн бүтээл болсон билээ. Үүний дараа 1911 онд Женни Герхардт хэмээх хоёр дахь романаа бичсэн бөгөөд гоо үзэсгэлэн төгс залуу бүсгүйн дүрээр дамжуулан тухайн үед хөдөө тосгодоос хот руу шилжиж байсан залуу хүмүүсийн их нүүдэл, хотжилтын нөлөөгөөр хувьсаж буй нийгмийн өөрчлөлтийг уран сайхны аргаар дэлгэн үзүүлсэн юм. Теодор Драйзер уран бүтээлийнхээ оргил болсон 'Америкийн эмгэнэлт явдал' романаа 1920-1925 онд бичжээ. Зохиолч баян тансаг амьдралд сэтгэлээсээ шунан дурлах Клайд Гриффитс хэмээх залуугийн эмгэнэлт хувь тавилангаар тухайн үед Америкт түгэн дэлгэрч эхэлсэн өнгө мөнгийг шүтэх үзлийг хөндөж, нийгмийн үнэн дүр төрхийг харуулсан ба сүсэг бишрэл хийгээд материаллаг ертөнцийн алтан дундаж чухам хаана буй талаар өгүүлэхийг зорьжээ. Тэрээр мөн 'Санхүүч' '1912', 'Титан' '1914', 'Суу билэгтэн' '1915', 'Бэхлэлт' '1946', 'Эрэлхэг зоригтон' '1947' зэрэг роман, хоёр жүжиг, арав гаруй баримтат зохиол бичсэн юм. Мөн тэрээр олон богино өгүүллэг бичсэн бөгөөд 1918 онд 11 өгүүллэгээс бүрдсэн анхны түүврээ хэвлүүлсэн юм. Түүнчлэн яруу найргийн төрөлд ч хүч сорьж байсан ба 1929 онд бичсэн хуучин муу тавилгатай хямдхан өрөөнд амьдардаг ч хүсэл мөрөөдөл дүүрэн залуу хүүгийн тухай өгүүлсэн 'Аспирант' хэмээх шүлэг нь хэд хэдэн сонинд хэвлэгдэн, алдаршиж байв. Т.Драйзер ихэнх зохиолдоо хайр сэтгэл, мөнгө, гэмт хэрэг зэрэг нийгмийн чухал сэдвүүдийг хөндөж, бүгдийг нэг дор цогцоор нь харуулсан байдаг.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй