Хэлгүй өвчтөн



АНГИЛАЛ
Гэмт хэрэг, тайлагдашгүй нууц
ХУДАЛДААНД
2019
Наймдугаар сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
362
Нүүр
ISBN-13
9789997317513
ХЭМЖЭЭС
210 x 135 x 25 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү номын зохиолч Алекс Михаилидес нь Грек, Англи гаралтай бөгөөд Кембрижийн их сургуулийг английн утга зохиолын чиглэлээр төгсчээ. Сэтгэл зүйн триллер төрлийн шилдэг зохиолын тоонд зүй ёсоор тооцогдож буй Хэлгүй өвчтөн нь түүний анхны бүтээл юм. “Алиша Беренсон нөхрөө хөнөөхдөө 33 настай байжээ” гэж зохиол эхэлнэ. Үүнийг уншихад танд ямар ч эргэлзээ төрөхгүй ч хэргийн учир зангилаа санаанд оромгүй ээдрээт юм.

Алиша Беренсоны амьдрал бараг л төгс гэмээр. Алдартай зураач төдийгүй загварын гэрэл зурагчин, олон танигдсан эртэй хуримлаж, Лондонгийн хамгийн сайхан байрлалтай хэсэгт том цонхоор нь цэцэрлэгт хүрээлэн гайхалтай харагддаг тансаг байшинд амьдарна. Гэхдээ нэг өдөр түүний нөхөр Габриель зураг авалтаасаа оройтож гэртээ ирэхэд Алиша түүнийг нүүрэнд нь 5 удаа буудаж хороосон бөгөөд тэр явдлаас хойш нэг ч үг дуугараагүй юм.

Хэлгүй өвчтөн зохиол нь 2019 оны 2 сард хэвлэгдэн гарсан даруйдаа шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд удахгүй дэлгэцийн бүтээл болохоор төлөвлөгдөж байгаа юм. Зохиолч Алекс Михаилидес утга зохиолоос гадна кино зохиолоор магистрийн зэргээ хамгаалсан бөгөөд The Devil You Know (2013), The Con is On (2018) зэрэг киноны зохиолуудыг бичжээ.


Үзүүлэлт

ISBN-139789997317513
Худалдаанд гарсан огноо2019-08-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо362 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин440 гр
Хэмжээс210 x 135 x 25 мм

Зохиолчийн талаар

Алекс Михаэлидес нь 1977 оны 9-р сарын 4-нд Кипр улсад Англи ээж, Британи эцгээс мэндэлжээ. Тэрээр Кэмбрижийн Их Сургуульд Английн утга зохиолын чиглэлээр суралцсан юм.

  • Америкийн Кино Институтийн Кино зохиолын ангид суралцаж, мастерын зэргээ хамгаалсан.
  • Тэрээр "Devil You Know" киноны зохиолыг бичсэн, мөн "The Con is On" киног хамтран зохиосон хүмүүсийн нэг юм.
  • Хэлгүй өвчтөн бол түүний анхны зохиол бөгөөд 2019 оны 2-р сард худалдаанд гарсан байдаг ба Нью-Йорк Таймын бестселлер бүтээл болж дэлхий даяар сая гаруй хувь борлогдоод байна

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй