Амьдралын ухаан (0)
Эрт урьдын цагт алс холын нутагт нэгэн тариачин амьдардаг байжээ. Тэрээр олон төрлийн амьтад тэжээхээс гадна тариан талбайдаа бас амт чанартай жимснүүд ургуулдаг байв. Тариачин залуу байхаасаа л тариан талбайгаа гоё болгохын тулд хамаг байдгаараа хичээн зүтгэжээ. Хэсэг хугацаа өнгөрсний эцэст түүний гурван хүү нь мэндэлжээ. Хүүхдүүд нь томорч тариачин эр ч хөгширчээ. Нэг өдөр хөгшин тариачин хүүхдүүдээ дуудаад тэднийг хэсэг саваа аваад ир гэжээ. Дараа нь саваануудыг баглан хамгийн том хүүдээ өгөөд : -Алив үүнийг хугал, гэжээ. Том хүү багласан саваа модыг аваад байдаг хүчээрээ хугалах гэж оролдсон хэдий ч хугалж чадсангүй...
