Муурны занга (0)
Эрт дээр үед хараатай, хүчтэй нэгэн муур байжээ. Тэр муур нь муурнуудын хаан байжээ. Их зальтай болохоор бүх хулгануудын эрлэг байлаа. Мэдээж муурнаас зөвхөн хулгана л айдаг байлаа. Муур бүх хулганыг үндсээр нь устгахыг хүсдэг байв. Муурын амьдардаг газрын хулганууд их айдастай амьдрана. Газарт тавьсан хавх, урхинууд муурын хийсэн зүйлсийн хажууд юу ч биш байлаа. Хулганууд үүрэндээ нуугдахаас өөр ямар ч аргагүй, гадагшаа ч гарч чаддаггүй байв. Муурнаас яаж аврагдахаа ч тэд мэдэхгүй байлаа. Муур хээрээр хэсүүчлэн сүүдэрт унтдаг байж гэнэ. Харин хулганууд айснаасаа болоод нүхнээсээ ч гарч чадахгүй байлаа. Хэрэв хулганууд нүхнээсээ гарахгүй бол муур өлсгөлөнд орох тул хулгануудыг барих төлөвлөгөө гаргаж эхэлжээ...
